Соёмбо шашны дэлгүүр Дархан

  • Home
  • Соёмбо шашны дэлгүүр Дархан

Соёмбо шашны дэлгүүр Дархан Шашны эд зүйлсийн худалдаа

22/05/2026
Цагаан Дарь эхийн тухай мэдээлэлЦагаан Дарь эх нь Буддизм, ялангуяа Төвдийн Буддизм-д ихэд шүтэгддэг нигүүлсэл, энэрэл б...
04/05/2026

Цагаан Дарь эхийн тухай мэдээлэл

Цагаан Дарь эх нь Буддизм, ялангуяа Төвдийн Буддизм-д ихэд шүтэгддэг нигүүлсэл, энэрэл болон урт насны бэлгэдэл болсон бурхдын нэг юм. Түүнийг санскрит хэлээр Sitatara буюу “Цагаан Тара” гэж нэрлэдэг.

Цагаан Дарь эх нь бүх амьтанд энэрэнгүй хандаж, өвчин зовлон, саад бэрхшээлээс хамгаалж, урт нас, эрүүл мэнд хайрладаг бурхан гэж үздэг. Тиймээс олон хүмүүс эрүүл мэнд, нас уртсах, амар амгалан амьдрахын төлөө түүнд залбирч, тарнийг нь уншдаг.

Цагаан Дарь эхийг ихэвчлэн цагаан өнгийн биетэй, бадамлянхуа цэцгэн дээр сууж байгаа байдлаар дүрсэлдэг. Түүний онцгой шинж нь долоон нүдтэй байдагт оршино. Эдгээр нь хоёр энгийн нүд, духан дээр нэг нүд, хоёр гарын алга дээр хоёр нүд, хоёр хөлийн уланд хоёр нүд байдаг. Энэ нь бүх амьтны зовлонг харж, тэдэнд туслах чадвартайг бэлгэддэг.

Буддын шашны домогт Цагаан Дарь эх нь их нигүүлсэгч бодьсадва болох Avalokiteshvara-гийн нулимснаас үүссэн гэж өгүүлдэг. Тэрээр бүх амьтныг зовлонгоос аврахын төлөө төрсөн бөгөөд энэрэл нигүүлслийн илэрхийлэл гэж үздэг.

Цагаан Дарь эхийн тарни нь урт нас, буян хишиг, оюун ухааныг арвижуулахад тусалдаг гэж үздэг. Түүний хамгийн алдартай тарни нь:

Өнөөдөр Цагаан Дарь эхийг Монгол, Төвд, Балба болон Буддын шашинт олон оронд шүтэн залбирч, урт нас, эрүүл мэнд, амар амгаланг бэлгэддэг бурхдын нэг хэмээн хүндэтгэдэг.

“Ногоон Дарь эх яагаад хамгийн их шүтэгддэг бурхан байдгийг та мэдэх үү?Домогт өгүүлснээр Avalokiteśvara хамаг амьтны зо...
03/05/2026

“Ногоон Дарь эх яагаад хамгийн их шүтэгддэг бурхан байдгийг та мэдэх үү?

Домогт өгүүлснээр Avalokiteśvara хамаг амьтны зовлонг хараад нулимс унагахад тэр нулимснаас бадамлянхуа цэцэг ургаж, түүнээс Green Tara мэндэлсэн гэдэг.

Тэрээр ‘Би хамаг амьтанд үргэлж эмэгтэй дүрээр тусална’ хэмээн тангараг өргөсөн бөгөөд айдас, саад бэрхшээл, зовлонгоос хамгаалдаг нигүүлслийн бэлгэдэл болсон.

Ногоон өнгө нь:
үйлс бүтэмж,
түргэн аврал,
аз хийморь,
зам мөрийн саадыг арилгахыг бэлгэддэг.

Нэг хөлөө урагш сунгасан дүр нь
‘амьтанд туслахад үргэлж бэлэн’ гэсэн утгатай.

Иймээс хүмүүс
гэр бүлийн амар амгалан,
ажил үйлсийн бүтэмж,
аюул ослоос хамгаалах ерөөлөөр Ногоон Дарь эхийг шүтдэг.

02/05/2026

ӨЛЗИЙТ НАЙМАН ТАХИЛ
Манай дэлгүүр дээр 3 янзын найман тахил худалдаалагдаж байгаагын хамгийн том, хамгийн үзэмжит нь энэ юм. Найман тахилын учир бэлгэдлийг манай пейж дээр нэгбүрчлэн тайлбарласан нь өмнөх бичлэг дээр байгаа.
#НайманТахил
#Бэлэгдурсгал
#бэлгэдэл
утас-90083181

Эрхэм хүндэт манай пейжийг дагагч та бүхэндээ хандивын аянд нэгдэхийг уриалж байна. 👇
21/04/2026

Эрхэм хүндэт манай пейжийг дагагч та бүхэндээ хандивын аянд нэгдэхийг уриалж байна. 👇

Бид шинэ хийдийнхээ хөрөнгө оруулалтыг нийгэмд сайн үйлс хийх эрмэлзэлтэй сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн тус дэмээр тав тухтай, тохилог, халуун дулаан уур амьсгалтай буддын шашны хийдийг Дархан хотдоо бий болгож, нийт сүсэгтэн олонд Буддын шашны хурлын зан үйл болон бясалгалын хөтөлбөрийг номын дагуу хүргэх нөхцлийг бүрдүүлж, өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан зөв үлгэр дууриал, зөв бодол, зөв явдал мөрийг түгээхийг эрхэм зорилгоо болгож байна.
ЭРХЭМ ТА БҮХНИЙГ ХИЙДИЙН БАРИЛГЫН ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
" Лэгшаддонгойлин хийд"

12/02/2026

Жаазалсан найман тахил бэлэн худалдаалж байна.
хаяг: Дарханд Соёмбо шашны дэлгүүр Дархан
утас:90083181

2026 он гал морин жил
26/12/2025

2026 он гал морин жил

ГАЛ МОРИН ЖИЛИЙН ОНЦГОЙЛОХ ЖИЛТНҮҮДИЙН ЗАСАЛ - ЖИЛ ОРОХ

🧒👴 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас

👉 Монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг “Рангэг” буюу “Өөрийн тотгор” 2014, 1954 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жилд хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай.

13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн эрүүл мэндийг сайн анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиулна.

👨‍💼👵 2002, 1942 онд төрсөн — 25, 85 нас

2002, 1942 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил: “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил бөгөөд буг зэтгэр босох гэм буй. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтгуулаарай.

🧑‍🦱👴 1990, 1930 онд төрсөн — 37, 97 нас

1990, 1930 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил: Хийморь доройтох гэм буй. Бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.

🚶‍♂️ 1978 онд төрсөн — 49 нас

1978 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил: “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтгуулаарай.

🧔 1966 онд төрсөн — 61 нас

1966 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтгуулаарай.

Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь энэ жил морь жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө могой жилд юмуу морь жилдээ, эмэгтэй хүн морь жилдээ юмуу хонь жилд жил орох магадлалтай юм.
#2026он



👉МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ, АНАГААХ УХААНЫ МАГИСТР Д.САЙНСАЙХАН

Address


Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Соёмбо шашны дэлгүүр Дархан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed Interior Service?

Share