Art Od

Art Od Doing what I love 🎀

10/06/2024

Овъёос, бананатай #каш идэхгүй хэрнээ #кейк хийгээд өгөхөөр булаацалдаад идчихдэг 2 маматай 🥰

Энэ муухай эдгэдэггүй, бөөлжиж, гүйлгэдэг ханиад байнаа. Хүчтэй эмнээс илүү Монгол бор арга хэрэглэх нь маш үр дүнтэй ба...
20/10/2023

Энэ муухай эдгэдэггүй, бөөлжиж, гүйлгэдэг ханиад байнаа. Хүчтэй эмнээс илүү Монгол бор арга хэрэглэх нь маш үр дүнтэй байна шүү хөөрхөнүүдээ. Манай 2 настанд сайн үр дүнгээ өгсөн аргуудаас та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. 🤗🤗🤗

Та бүхэн минь ч бас өөрсдийн туршлагаасаа хуваалцаарай. 😍😍😍

1. Ганга буцалгаж уулгах - Ой хагастайгаас нь анх мэдэж ханиад хүрэх болгонд өгдөг болсон. Нус татрааж, үрэвсэл дардаг. Эмнээс лав илүү байдаг.
2. Адууны тосоор цээжийг нь тослоод ороолт хийж унтуулах - Цэр ховхолно, дархлаа дэмжинэ. СҮПЕР 🤩
3. Ханиадны давстай усанд оруулах - Халуун ус дархлааг нь дэмжээд хурдан сайжирдаг.
4. Гүйлгэлтэнд эмнээс илүү PROBIOVISION ACUTE сайн байсан (өндөр тунтай ашигтай бактер юм байна лээ.
5. Бөөлжилтөнд хурууны өндөгнөөс цус авах - Энэ арга бөөлжилтийг тэр дор нь зогсоодог. (нэг удаагийн зүү, тарианы хөвөн хэрэглэх)
6. Хоолой өвдөхөд шээсээр кампресс тавьж унтуулах - Шээс хорыг нь маш сайн авдаг. Бүр идээлчихээгүй л бол энэ аргаар эмний ч хэрэггүй эдгэнэ. Бас игүүшин уулгах сайн гэж сонссон. Гэхдээ туршиж амжаагүй эдгэчихсэн. 🥰
7. Шингэн юм сайн уулгах - Цэр шингэлж, цусны эргэлтийг сайжруулна.
8. Чихэр идүүлэхгүй байх - Үрэвсэл дэмжихээс гадна цэрийг улам барьцалдуулдаг.
9. Мөн дархлаа дэмжих зорилгоор С вит 500, Д вит 4000, Himalaya Septilin сироп өгч байгаа.

Антибиотоик хэрэглэж байгаа бол заавал ашигтай бактер антибиотикоос 3 цагийн зайтай өгнө. Эмээ ууж дууссан ч үргэлжлүүлээд дор хаяж сар уух хэрэгтэй. Мөн мөөгөнцрийн эм эмчийн заавраар 1-2 удаа уулгавал зүгээр шүү. Антибиотик уугаад үрэвсэл л дарагдана уу гэхээс энэ ханиад үнэхээр эдгэхгүй байна лээ. Тиймээс эмийн эмчилгээ хийсэн ч бай хийгээгүй ч бай арчилгаа, асаргаа, маш чухал шүү.

Ямар ч уламжлалт аргыг хэрэглэхдээ хүүхдийг бага зэрэг бэгнэж, салхи авхуулахгүй байх нь хамгийн чухал. Үгүй бол нуухыг нь авах гээд… болно шүү. Амжилт мундаг ээжүүдээ 💕💕💕

10/05/2023

Ганга бол хайр юм 💕💕💕

Гадуур ханиад их байгаа учраас охиндоо (ой 9 сартай) С500, Д2000-тайг байнга өгөхийг хичээж байгаа. Гэсэн ч халуун хүйтэн харших, ханиадтай хүүхэдтэй тоглох гэх мэт шалтгаануудаас болоод нус хүрчихлээ. Ангинатай болохоор хоолойг нь барьчих гээд их хэцүү байдаг л даа. Сүүлийн үед хамар нь битүүрээд унтаж ч чадахгүй хэцүү ханиад хүрдэг болсон. Шөл устай, сармистай хоол унд сайн өгсөн. Баас шээсээр хор гадагшилдаг гэж эмчээс сонссон. Хоолойг нь бадамин давсаар зайлууллаа (даанч хөөрхий сайн нулимж мэдэхгүй залгичихаад байдаг болохоор өдөрт нэг л зайлуулдаг). Д, С тунг нь 2 дахин ихэсгэж өглөө. Ганга буцалгаж уулгалаа. 2 хоногт нам болов. Шүтлээ2. Энэ хүнд ханиадууд хүчтэй эмэнд гэхээсээ илүү дархлаа, байгалийн гаралтай зүйлд хурдан дарагдаж байгаа бололтой. Та бүхэн ч бас түршаад үзээрэй. Мундаг ээжүүд минь хүүхдийнхээ ханиадыг эмгүй эдгээсэн туршлагаа ч бас хуваалцаарай. 🥰🥰🥰

Үр минь би чинийхээ үлгэрлэл учраас өдөр өдрөөр өөрийнхөө илүү сайн хувилбар болох болно. Хэлэх үгнээс минь илүү хийх үй...
13/10/2022

Үр минь би чинийхээ үлгэрлэл учраас өдөр өдрөөр өөрийнхөө илүү сайн хувилбар болох болно.
Хэлэх үгнээс минь илүү хийх үйлдэл минь чухал учраас өөрийгөө л хүмүүжүүлэх гэж хичээнэ.
Хүн өөрчдөгддөггүй гэдэг ч хайртай хүнийхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг юм шүү.
“Та бол хамгийн сайн ээж” 💕

Охин маань 2 удаа их ногоон нус гардаг  #ханиад хүрээд эдгэлээ. Эхний ханиадаа антибиотикгүй эдгээсэн. Хоёр дахийг нь бо...
08/10/2022

Охин маань 2 удаа их ногоон нус гардаг #ханиад хүрээд эдгэлээ. Эхний ханиадаа антибиотикгүй эдгээсэн. Хоёр дахийг нь бол бүр эмгүй эмчилж байна. (Өнгөрсөн зун гүйлгээд антибиотик тариулсанаасаа хойш дархлаа жаахан муутай болчихсон. Тиймээс одоо онцын шаардлагагүй үед антибиотик өгөхгүй байхаар шийдсэн). Тэгээд энэ муухай ханиадыг эдгээсэн өөрийн туршлагаа хуваалцъя гэж бодлоо. 🤗

Вирусын гаралтай ханиаданд юу юунаас илүү дархлааг дэмжих хэрэгтэй. Манай Монголд л шууд антибиотик өгөөд байх шиг санагдсан. Гадаадын сайтуудаас уншихаар 4-5 хүртэл насанд онцын шаардлагагүй бол эм ч өгдөггүй юм байна лээ. Нянгийн гаралтай ханиаданд л антибиотик өгдөг. Энэ нь ховор тохиолддог ба 3-аас дээш хоног халуураад улам хүндрээд байдаг.

Миний дархлаа дэмжсэн аргууд 🤗

Нярай үед нь:
1. Хумс сармис арилгаад хүзүүний зүүлт шиг зүүх (ханиаднаас сэргийлдэг бас санаа дагаад ч тэрүү хурдан зүгээр болдог)
2. Шар тосоор бүтэн биеийг тослох
3. Ээж өөрөө витамин эрдэс бодисоо сайн авах
4. Ойр ойрхон хөхүүлэх
5.

6+ сартайд дээрх аргууд дээр нэмээд
1. Цагаан гаа (хоолонд нь хийж өгсөн)
2. Лимонтой ус
3. Сармис (хоолонд нь хийж өгсөн)
4. Витамин С уусмал
5. Бүлээн шингэн сайн өгөх

12+ сартайд дээрх аргууд дээр нэмээд
1. Аньс
2. Хүүхдийн олон төрлийн витамин
3. Зөгийн балтай лимонтой ус нэмэлтээр өгж болно. Зөгийн бал нь нянгийн эсрэг үйлчилгээтэй. Хоолой өвдсөн үед их сайн.

Саяхан мөөм Жагаа бариач дээр 5 удаа бариулсан. Цэр нь сайн ховхордог юм байна лээ. Дараа нь Мамба Дацан эмнэлэгт үзүүлэхэд уушгинд нь бага зэрэг юм үлдсэн байна гэсэн учраас Сороол-7 тан бичиж өгсний дагуу уусан. Бас л их таалагдсан.

Мөн хамрыг байнга цэвэрлэх маш чухал санагдсан. Над шиг хамар угаахаас айдаг ээж байвал бүлээн шар тос дусаах эсвэл Аква Марис гээд давсны уусмалтай цацлага ёстой амар байна лээ. Тэгээд доош нь харуулаад хэвтүүлэхээр эсвэл нус сорогчоор соруулчихаар сайн гардаг.

Миний дээр бичсэн зүйлс бол өөр дээрээ хэрэгжүүлээд хамгийн сайн үр дүнгээ өгсөн аргууд байгаа. Гэхдээ би хэт нэг талаа барьж туйлшрахгүй болгоомжтой байх үүднээс хүндэрч байна уу, хэвэндээ байна уу, дээрдэж байна уу гээд ойр ойрхон өрхдөө очоод чагнуулаад хоолойг нь харуулаад байсан шүү. Амжилт хүсье мундаг ээж нар минь 💕💕💕

Address

ЭТ, УБ
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Art Od posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category