18/09/2024
Original art by Anuun
Зарагдсан
“Amethyst”
Хэмжээ 80*120см
Зотон, акрил, цагаан модон жаазтай
💟 Аметист буюу Ягаан болор 💟 бэлгэдсэн дахин давтагдашгүй цор ганц бүтээл
Аметист чулууны тухай уншаарай👇
Зуун зууны туршид нил ягаан өнгийн Аметист чулууг олон соёл иргэншилд өндөр үнэ цэнэтэй, ихэс дээдсийн чулуу хэмээн үнэлж, хэрэглэж байв.
Өдгөө Аметист чулуу хагас үнэт эрдэнийн чулууны ангилалд багтдаг ч эрт үед алмаазтай эн зэрэгцэх үнэт эрдэнийн чулуунд тооцогдож байсан гэдэг. Гал шиг дүрэлзэн асч, төөнөн дулаацуулах хүч чадлыг хадгалсан гэгддэг энэ чулууг хамгийн хүч чадал ихтэй, хамгийн 'халуун' энергитэй чулуунуудын нэг гэдэг.
Нил ягаан өнгөтэй учраас оюун ухааны өндөр энергитэй, титэм чакраны чулуу гэсэн үг. Оюун ухааны энерги өндөртэй чулуунууд гал энергийг хадгалсан байх нь тун ховор. Тиймээс Аметист ижил төрлийн оюун ухааны энерги өндөртэй бусад чулуунуудаасаа онцгой юм.
🕉 Бүтээлч энерги ихтэй учраас аливаа бүтээгч мэргэжлийн хүмүүст ихээхэн хэрэгтэй чулуу гэдэг. Зохион бүтээгч, дизайнерууд, урлагийнхан зэрэг.
🕉 Хамгийн хүчтэй анагаагч чулуунуудын нэг. Гормоны өөрчлөлт, тэнцвэргүй байдлыг анагаах шидтэй. Бодисын солилцоонд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ дархлааны системийг дэмждэг. Толгой өвдөлтөд дээд зэргийн сайн. Бүх төрлийн бие махбодын болон тархи мэдрэлийн ядаргаа стрессээс энергийн түвшинд ангижруулах увдистай чулуу юм. Сонсголд бас сайн нөлөөтэй.
🕉 Гэрлэн бүрхүүлийг цэвэрлэж, сөрөг муу энергийг сарниулна.
🕉 Нойр муутай хүнд номер нэг тусалж чадах чулуу бол Аметист. Дэрэн доороо дэрлэж унтвал эзэндээ бөх тайван нойрыг бэлэглэдэг.
🕉 Бусдын сэтгэлзүйн дайралтад амархан өртдөг хүмүүст сайн хамгаалагч болдог
🕉 Аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай хүмүүсийн заавал хэрэглэж, энергийг нь авах чулуу. Бүх төрлийн донтолтоос хамгаалдаг. Архи дарс, хоол их идэх, мөрийтэй тоглоом зэрэг бүх төрлийн донтолтууд хамаарна. Хэт үрэлгэн, мөнгөнд хямгагүй ханддаг хүмүүст ч энэ чулууг зөвлөдөг.
🕉 Хэт тархины ачаалалтай ажилладаг хүмүүст тайвшрахад тусладаг.
🕉 Титэм чакраны чулуу учир зөн билгийг нэмэгдүүлнэ.
🕉 Сэтгэлд хургаж үлдсэн гуниг гутралыг 'хөөх' шидтэй.