20/06/2026
🎉 Амралтын өдрийн мэнд хүргэе! 🇲🇳🔥
Бидний мөрөөдөл бодит биелэл болон ойртсоор байна!
Гиннесийн дэлхийн дээд амжилтын байгууллагаас албан ёсны гэрээ ирлээ. Энэ бол Монголын өв соёл, үндэсний хоолны гайхамшгийг дэлхий дахинд таниулах түүхэн үйл явдлын эхлэл юм.
Өнөөдрийн байдлаар 556 тогооч албан ёсоор бүртгүүлээд байна. 1000 тогооч оролцоно. Илүү олон монголчууд нэгдэж, эв санаагаа нэгтгэн дэлхийн тавцанд шинэ түүхийг хамтдаа бүтээх цаг ирлээ.
📅 2026 оны 8-р сарын 22
🐑 “Нэг дор хамгийн олон хүн хорхог хийсэн нь” төрөлд Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоох албан ёсны оролдлого зохион байгуулагдана.
Энэ бол Монгол хүний ур чадвар, өв уламжлал, эв нэгдэл, бахархлыг дэлхий дахинд харуулах агуу боломж юм.
Та бүхнийг энэхүү түүхэн үйл явдлын нэг хэсэг болж, идэвхтэй оролцон, дэмжиж, үр хүүхэддээ бахархалтайгаар ярих дурсамжийг хамтдаа бүтээхийг чин сэтгэлээсээ урьж байна.
🇲🇳 Нэг Монгол. Нэг зорилго. Нэг түүхэн амжилт.
🔥 Хамтдаа хорхогоороо дэлхийг гайхуулж, Монголын нэрийг Гиннесийн түүхэнд мөнхөлцгөөе!
Линк дээр дарж бүртгэлээ хийгээрэй.🇲🇳🇲🇳🇲🇳
https://drive.google.com/drive/mobile/my-drive?pli=1
#Хорхог #МонголХоол #ДэлхийнДээдАмжилт #ТүүхБүтээе #МонголБахархал