11/03/2026
Лааны дөл ширтэхийн ач тус…
Лааны галд төвлөрч бодлоо ариусгаж, мэдрэлээ сайжруулж, нойргүйдэх, мартамхайрах, зөнөхөөс хамгаалж сурах дасгал 🔥🕯️
Лааны галаа нүдний харалдаа төвшинд, галын аюулгүй байдлыг хангаж байрлуулна ⚠️
Өөрийн усан мэлмий буюу нүдээрээ лаатай харьцаж дасгалаа эхлүүлнэ 👀🕯️
Лаанд бүх мэдрэхүйгээ шилжүүлж төвлөрөхийн өмнө 4 зүйлийг ажиглан өндөрлөхдөө харьцуулж үр дүнгээ шинжинэ:
1️⃣ Лааны голоос дээшхи галын бие доторхи хар биеийг
2️⃣ Лааны голыг бясалгалын өмнө эгц босоо болгон тэгшилж ямар болохыг ажиглана
3️⃣ Лааны галын орой ямар байгааг
4️⃣ Лааны галын гаднах сацраг "аура" ямар өнгөтэй байгааг
Лааны галд төвлөрөхдөө:
👉 Лааны голын дээд үзүүрт хараагаа тогтоож, оюун бодлоороо галын цөмтэй холбогдож мэдрэхүйгээ төвлөрүүлнэ
👉 “Би юу ч бодохгүй” гэсэн удирдамжийг тархинд өгч, орж ирж байгаа сайн муу бодлыг лааны галд шилжүүлнэ
Бүх мэдрэхүйгээ лаанд тушааж, гадны чимээнээс ангид байлгаж төвлөрнө 🧘♂️
Анхаарах зүйл:
Хараагаа засаж сур
Харцыг хүчлэхгүй, сул чөлөөтэй галын төв дээр төвлөрүүл
Нүдээ цавчихгүй тэвчихийг дадуул
Нүд чилвэл 3-5 секунд амрааж, алгуурхан нээнэ
Нулимс урсвал урсгаад нүдээ амраана
Нүдээ цавчилгүй тэвчиж сурах үед 10-20 минут хүртэл төвлөрч чадна ⏳
Ингэж төвлөрөхөд дотоод шүүрлийн даавар эерэг (парасимпатик) төлөвт шилжиж, мэдрэл сэргэж, биеийн дархлаа идэвхжиж, ой тогтоолт сайжирна 🧠💪
Төвлөрлийг 21 хоногоос дээш олон дахин хийж дадвал үр дүн нь баталгаажина ✅
Лааны галын үр дүн харагдах байдлаар:
1️⃣ Лааны бие дотрох хар бие дээшээ цэлмэж дэвшинэ 🔥
2️⃣ Лааны голын үзүүр бадамлаж, гурван салаа дөл тогтоно 🔥🔥🔥
3️⃣ Лааны гол нар зөв мушгирч тогтдог болно
4️⃣ Лааны дөлийн гадуурх сацаргалт (аура) гэрлэн бүрхүүлээс эхний тод өнгөөр харагдана 🌈