11/09/2025
Эхнэртээ үргэлж бууж өгдөг нэгэн эр байж.
Ямар ч тохиолдолд буулт хийнэ, дийлдэнэ.
Нэг өдөр эхнэр нь асуув.
- Миний буруу гэдгийг мэдсээр байж юунд дандаа ингэдэг юм?
Нөхөр хэлэхдээ:
- Чи бол миний хүн. Чамайг дийлээд яах билээ. Сайндаа түр зуурын ялсан мэдрэмж авна. Тэгсээр чамайг алдвал яах юм. Тэр бол жинхэнэ ялагдал.
Эрчүүд захиралтайгаа муудаад дийлчихлээ гэхэд ажлаа л алдана, үйлчлүүлэгчтэйгээ муудаад бууж өгөхгүй гэвэл мөнгө олох боломжоо л алдана. Харин эхнэртэйгээ муудах бүртээ ялаад байвал хайртай хүнээ алдана шүү дээ. Аймар биш үү…
… Эмэгтэй хүн тансаг машины урд суух, үнэтэй цүнх барих, өөр юу ч юм агуу ихийг хүсдэггүй.
Халуун дотно үг, хааяа цэцэг, хэцүү үед тулах цэг, халамж, хайрлагдсан мэдрэмж бас мөрийг чинь дэрлэж тайвширахыг хүсдэг…
Утсаар ярих, хайртай гэж сонсох, халуун дулааныг мэдрэх, ярилцах, өдөр бүр тэврүүлэхийг хүсдэг юм шүү дээ❤️🩹