Mameido.store

Mameido.store Эрүүл,аюулгүй,чанартай,ухаалаг бараа бүтээгдэхүүнүүд Өдөр тутмын хэрэгцээт бараа

07/03/2025
26/02/2025

🌟🌟🌟Хамгийн оюунлаг бэлэг 🌟🌟🌟

🌈Мини лего буюу эвлүүлдэг тоглоом
💰ҮНЭ: 1ш-5,000.
Хүүхэд багачуудын хайртай хүүхэлдэйн баатар болон бусад олон төрлийн хэлбэр дүрстэй Mini Lego буюу Жижиг эвлүүлдэг тоглоомыг та бэлэглээрэй
✅ 120-220 ширхэгтэй.
✅ Мини лего эвлүүлснээр хүүхэд сууж сурна, анхаарал төвлөрөлт сайжирна. ✅ Хурууны жижиг булчингууд маш сайн хөгжинө. ✅ Хүүхэдтэйгээ хамт суугаад цагийг үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжтой.
Захиалгаа чатаар болон ☎️ 88179507 утсаар өгөөрэй.

Дэлхийн жинхэнэ хэлбэр гэнээ 😯😯😯 Дэлхий нь төгс бөмбөрцөг биш бөгөөд туйлын хэсгүүд нь бага зэрэг хавтгайрч, экваторын б...
02/02/2025

Дэлхийн жинхэнэ хэлбэр гэнээ 😯😯😯

Дэлхий нь төгс бөмбөрцөг биш бөгөөд туйлын хэсгүүд нь бага зэрэг хавтгайрч, экваторын бүсэд өргөссөн зууван бөмбөрцөг хэлбэртэй байдаг. Энэ хэлбэрийг “облат сфероид” гэж нэрлэдэг. Дэлхийн экваторын радиус ойролцоогоор 6,378.1 км, туйлын радиус нь 6,356.8 км байдаг.

Цааш нь олон хүнд түгээж өгөөрэй 🙏🏻🙏🏻🙏🏻
01/02/2025

Цааш нь олон хүнд түгээж өгөөрэй 🙏🏻🙏🏻🙏🏻

29/12/2024

ChatGPT бий болсноор энгийн техник мэдлэг цаашдаа сонин биш болох шинжтэй. Элдэв мэдлэг бэлэн байх тул заавал цээжлэх шаардлагагүй мэт.

Харин та бидэнд болон хүүхдүүдэд маань Soft Skill маш чухал болж байна. Soft Skill гэдэг нь нэг тийм эвтэйхэн хүн байдаг даа, тэрийг хэлж байгаа юм.

12 чухал Soft Skill-ийг хэлж өгье.

• Communication - Харилцаа
- Тод ярь.
- Биеийн хэлэмжийг судал.
- Асуултаа зөв тавь.
- Бусдыг тасалж болохгүй.
- Төвөгтэй үгс хэрэглэж болохгүй.
- Бохир joke хэрэглэж болохгүй.

• Critical Thinking - Нухацтай сэтгэлгээ
- Асуулт тавь.
- Мэдээлэлд нухацтай ханд.
- Шийдвэр гаргахдаа логиктой бод.
- Асуухгүйгээр зөвшөөрч болохгүй.
- Яарч дүгнэж болохгүй.
- Таны тухай сөрөг ярианд автаж болохгүй.

• Leadership - Манлайлал
- Бусдад урам өг.
- Утга учиртайгаар санал сэтгэгдлээ хэл.
- Бусдын сургамжаас үлгэр ав.
- Жижиг сэтгэлгээ хэрэггүй.
- Хатуу шийдвэр гаргахгүй байж болохгүй.
- Хэт хүлцэнгүй байж болохгүй.

• Emotional Intelligence - Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
- Бусдын өмнө яриахаар бол шударга байгаарай.
- Бусдыг сонсож, зөвөөр ойлгож байгаарай.
- Нээлттэй хэв маягт орж, бусдад боломж олгож байгаарай.
- Хэцүү ярианаас зайлсхийж болохгүй.
- Бусдын мэдрэмжийг үгүйсгэж болохгүй.
- Хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй.

• Time management - Цагаа зохицуулах
- Таскуудаа дараалалд оруулаарай.
- Маш тод, цөөхөн зорилго тавиарай.
- Календарь, Alert зэргийг сайн ашигла.
- Хойшлуулж болохгүй.
- Анхаарал сарниулдаг зүйлсэд автаж болохгүй.
- Өөрийгөө хэтрүүлж болохгүй.

• Creativity - Сонирхолтой, бүтээлч байдал
- Санаагаа бусадтай хуваалц.
- Чөлөөтэй сэтгэж байгаарай.
- Бусадтай хамтарч байгаарай.
- Санаагаа хэт хурдан орхиж болохгүй.
- Бүтэлгүйтлээс айж болохгүй.
- Ажиллахгүйг мэдсээр байж хуучинтайгаа зууралдаж болохгүй.

• Adaptability - Дасан зохицох чадвар
- Өөрчлөлтөд нээлттэй бай.
- Юунд ч гэсэн эерэг байгаарай.
- Сайжрахын тулд шүүмжлэлд нээлттэй бай.
- Өөрчлөлтийг эсэргүүцэж болохгүй.
- Асуудалд бусдыг буруутгаж болохгүй.
- Шинэ зүйл сурахгүй байж болохгүй.

• Negotiation - Хэлэлцээр хийх
- Бэлтгэлээ сайн хий.
- Win-win зарчмыг баримтал.
- Тайван байж, хүндэтгэлтэй ханд.
- Гэрээ байгуулахаар яарч болохгүй.
- Хувийн хандлагаар хандаж болохгүй.
- Сүрдүүлэх маягаар хандаж болохгүй.

• Collaboration - Хамтын ажиллагаа
- Аливаа яриа, хэлэлцүүлэгт нээлттэй байх
- Амжилтаа бусдадаа нялзаагаарай.
- Буулт хийхэд бэлэн бай.
- Уулзалтыг хэт давамгайлж болохгүй.
- Өш хонзон санаж болохгүй.
- Тусгаар ажиллаж болохгүй.

• Proactivity - Идэвх санаачилга
- Санаачилгатай байж сурах.
- Хувийн зорилготой бай.
- Үргэлж сайжирч, хөгжих ёстой.
- Бусдыг хийхийг хүлээж болохгүй.
- Өөрчлөгдөх шинж тэмдгийг үл анзаарч болохгүй.
- Асуудлыг бусдад чихэж болохгүй.

• Resilience - Тэсвэр хатуужил
- Сорилт тулгарахад өөдрөг байх
- Алдаа бүтэлгүйтлээс суралцаж, цааш явах
- Сөрөг зүйл дээр хэт удаан төвлөрч, зууралдаж болохгүй.
- Хэрэгтэй үед тусламж авахгүй байж болохгүй.

• Self-Discipline - Өөрийгөө хянах чадвар
- Тогтмол цагийн хуваарь, дэглэмтэй байх
- Анхаарал сарниулах зүйлсээс хол байж сурах
- Амжилт гаргасан үед өөрийгөө урамшуулах
- Сорилтод бууж өгч болохгүй.
- Шалтаг тоочиж болохгүй.
- Эрүүл мэнд, өөрийн цэнгэг байдлыг үл тоож болохгүй.

19/11/2024
🌟
17/10/2024

🌟

🥰
04/09/2024

🥰

30/07/2024

Амласан ёсоороо Beijing universal хэрхэн дундын зуучлагчгүй, аяллын компаниар дамжихгүй явж бяцхануудаа баярлуулах талаар мэдээлэл оруулъя. Мэддэг хүмүүс олон л байх. Гэхдээ мэдэхгүй хүмүүст хэрэг болог ээ. Учир нь би өмнө нь аяллын компаниар Бээжин явж байсан тул харилцуулалт хийхэд дөхөм байлаа.
Аяллын компани нэг хүний 1.650.000
Бээжин хүртэл газраар явна. Тус тусдаа аяллын компаниуд цөөхөн хүн бүртэж байгаа мэт боловч хил гараад бүгд нийлээд 150-200 хүн болж автобусанд сууна. Хонины найр цаашаа. Олон монгол нийлэхээр юу болдог билээ. Нийтийн бие засах газар хүртэл авах юмгүй болно. Замдаа Жининд очиж саунд нэг хононо. Цааш явсар Бээжинд очиж хотын захын буудалд 3 хоноод буцна. Том автобуснууд хотын төвөөр явах эрхгүй тул ингэж аялахад хотын төвийг үзэхгүй. Авахаас Beijing universal тасалбар энэ үнэнд багтсан. Буудлын өглөөний цайтай. Өдөр оройн хоол аялагчид өөрсдөө дааж байсан шүү. Долоо хоногийн аяллын 2 хоног нь вагонд, нэг хоног нь саунд, гурав хоног нь хотын захын буудалд өнгөрсөн. За нэг иймэрхүү байдлаар аяллын компаниуд зуучилдаг юм билээ.
Хувиараа аялахад шууд нислэг, хотын төвийн буудалд 5 хонох зардал дээрхийн адил үнэтэй болж байсан шүү.
Урин дулаан цаг ирж байгаа тул ийш явахаар зорьж байгаа хүмүүс уншихад илүүдэхгүй байх аа. Мэдээж мэддэг нь алгасаад явчихаарай.
1. Юун түрүүн онгоцны билетээ захиална. Бээжин ирж орчих нислэг эртхэн захиалбал 850 мянга хавьцаа болсон байна лээ. Билетийн кассаар болон Trip.com апп татаад тэндээс бүх нислэг буудал, үзвэр үйлчилгээгээ захиалчихад амар юм билээ. Бидний хувьд Тянь ань миний талбайгаас 900м орчим зайтай New world center, Tongpay hotel гэж захиалсан. Өдрийн 78-100 доллар болж байсан. Хоёр хүнд хувааж зардлаа тооцвол хямд тусна. Үүнээс үнэтэй бас хямд буудлууд зөндөө бий. Энэ гол нь метроны буудалд ойрхон, олон Mall үйлчилгээний төвүүдийн дунд байдаг юм билээ. Өглөөний цай нь бас таалагдсан.
2. Унаа. Бээжинд, ерөөсөө хятдын хаана нь ч төөрнө гэсэн ойлголт байхгүй болсон байна лээ. Метро, такси аль аль нь хямд байсан. Метрогоор явах бол Beijing subway апп татаад өөрийнхөө байрлалаас очих газраа хийхэд яаж явах, хаана шугам солих бүгд гараад ирж байна лээ. Билет худалдаж авдаг автоматууд болон тасалбар зардаг ажилтнаас нь очих газраа хэлээд худалдаад авчихна. Таксины хувьд бүр амар, тэгээд ч хямдхан юм билээ. Alipay гээд апп манайхан мэднэ дээ. Тэр байхад бэлэн мөнгө хэрэглэхгүй худалдан авалт хийж, апп дотор буй Didi гэж аппаар таксигаа ч зовох юмгүй дуудчихна. Гол нь хэнтэй ч хэл нэвтрэлцэх гэж зовох юмгүй. Ерөөсөө хүнтэй ярих шаардлага байхүй. Сайн уу, баярлалаа л байхад хангалттай. Апп нээхэд зогсож байгаа газар чинь автоматаар гараад ирнэ. Тэгээд очих газрынхаа нэрийг англиар бичиж оруулаад дуудна. Манай ubcup апптай төстэй. Буухад чинь автоматаар данснаас чинь мөнгө нь хасагдчихна.
3. Дэлгүүрт худалдан авалт хийх. Хятадын хаана ч мөн энэ Alipay апп байхад санаа зоволтгүй уншуулаад явчихна. Бэлэн мөнгө авах нь авч л байна лээ. Зарим дэлргүүрүүд кассгүй болсон тул өөрөө бараагаа уншуулж мөнгөө төлөх шаардлагатай тул бэлэн мөнгө болохгүй байсан. За тэгээд манайхны ойлголт хулхины бараа, үнэ унагаж авах гэсэн зүйлс бүр байхгүй болсон байна лээ. Дан брэндүүд тул шоппинг хийхдээ жүди жүди гэж ерөөсөө болохгүй шүү. Ичмээр юм болно.
4. Beijing universal хэрхэн үзэх вэ. Та буусан буудлаасаа метрогоор эсвэл таксигаар тийш очиж болно. Бид метрогоор очиход нэг хүний 18 юань буюу 9 мянга очим төгрөг болж байсан. Бас нэлээн зайтай юм билээ. Мөн л Beijing universal апп татаж аваарай. Газрын зураг болон хаана ямар тоглоом байгаа, хэдэн минут дугаарлах бүгд гараад ирнэ. Тийш орох тасалбарыг ч энэ энэ аппаар захиалаад авч болно. Нэг хүний 200 гаран мянган төгрөг болж байсан. Гадаад паспортын дугаараа хийж захиална. Орохдоо ч бас гадаад паспортоо авч очно. Амралтын өдрөөр очиж байгаа бол хүн ихтэй байдаг юм билээ. Болж өгвөл өглөө эрт, ажлын өдрөөр зүгээр санагдсан. Гол нь нэг тоглоомонд дугаарлах гэж 1-3 цаг суухгүй зогсоод хамаг тамир барагддаг юм билээ. Экспрэсс тасалбар бас худалдан авч болно. Тэр нь бүх тоглоом дээр дугаарлахгүй суух нь 900 юань буюу 450 мянга орчим. Тэгээд бас дотогш орох тасалбараа нэмж худалдаж авна. Жаахан үнэтэй санагдсан. Дотор бол үнэхээр гайхамшгийн оронд очсон мэт болно. Бүх орчин, тоглоом, шоу цэнгээн супер. Бяцхануудын бүү хэл томчуудын диваажин болсон байна лээ.
5. Өөр үзэх газрууд. Мэдээж очиж үзэх газрууд олон бий. Цагаан хэрэм үзэх хагас өдрийн аялал бэлэн байдаг юм билээ. Trip.com дээр угаасаа үзэх газрууд, үнэ захиалга бүгд байгаа. Гэрлийн шоу буюу Teamlub гэж гоё газар нээгдсэн байсан. Даваа гаригт амардаг юм билээ. Joy city гэж том барилгийн 10 давхарт байрлаж байсан.
6. Хэрэгтэй аппууд.
We chat- энэ нь бүх сүлжээнд тасрахгүй ажиллах тул хамт явах хүмүүс энэ апп дээр чат групп нээсэн нь зүгээр.
Alipay – Төлбөр тооцоо, такси дуудлага гээд бүх зүйлийг энэ аппаар хийнэ. Юун түрүүн монголд байхдаа татаж аваад баталгаажуулах хэрэгтэй. Гадаад паспортоо холбоод, дараа нь банкны картаа холбоно. Апп дотор мөнгө байхгүй ч монгол картнаас суутгачихдаг учраас амар юм билээ. Харин апп дотроо мөнгө хийвэл банк хоорондын шимтгэлгүйгээр худалдан авалт хийнэ. Alipay цэнэглэхэд банкаар цэнэглэж болохгүй. Хувь хүмүүс, ганц нэг санхүүгийн байгууллагаар дамжуулж цэнэглэдэг юм билээ. Найман шаргаас асууж үзвэл тэд бараг цэнэглэх байх даа. Сайн судалж байж мөнгөө хийлгэхгүй бол луйвар их байдаг гэсэн шүү. Тэгээд Beijing subway, Beijing universal гэх мэт хэрэгтэй аппуудаа татаад болно доо.
7. Аан тийм. Интернэтийн хувьд очоод хятад дугаар авах нь зүгээр гэж байсан боловч бидний хувьд эндээс Travelsim.mn хаягаас esim авсан. Хэрэглээнээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр байсан. Түрүүчийн удаа монголын өөр сайтаас esim авахад дата нь маш хурдан дуусч байсан. Эднийх гайгүй санагдсан. Хятадад vpn хэрэггүй ажиллана. Google, facebook гэх мэт аппууд хятадад дэмждэггүй учраас хятад дугаар болон буудлын wifi хэрэглэхэд заавал vpn татаж байж болно гэсэн үг ээ. Миний хувьд буудлын интернэт ашилах үедээ хэрэглэх гэж Let’s vpn аппыг долоо хоногийн 2 долллараар татаж авсан. За нэг иймэрхүү л байдлаар хувиараа яваад ирж болно оо. Адилхан монголчууд минь мэдэхгүйгээсээ болж аливаа зүйлд илүү цаг, мөнгө зарцуулж хохироод байдаг учраас үүнийг бичиж орууллаа. Асуух зүйл байвал доор бичээрэй.

Address

Баянзүрх дүүрэг 26-р хороо
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mameido.store posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category