Монголын Фэн Шүй төв

Монголын Фэн Шүй төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Фэн Шүй төв, Ulaanbaatar.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ.
УИД-ээс баруун тийш 108 алхам тэмдэгт газар
Утас:11322571, 8969-5133, 8603-9688
✨2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй фэн шүйн зэмсэг худалдаалдаг дэлгүүр
✨24 жилийн туршлагатай Фэн Шүйн мастер зөвлөх ажилладаг.

Дэлгүүрийн гадаа шатан дээрээс ийм түлхүүр олжээ.          Гээсэн нэгэн нь сандарч, хайж яваа байлгүй🤗. Оосорт нь зүүлтт...
09/08/2026

Дэлгүүрийн гадаа шатан дээрээс ийм түлхүүр олжээ.
Гээсэн нэгэн нь сандарч, хайж яваа байлгүй🤗.
Оосорт нь зүүлттэй байгаа эдийг онцолж хэлээд ирээд аваарай.

Утас: 8969-5133

🪄🪄2026 оны 8-р сард хийх домын хуваарь     Домынхоо утга учир, үндсэн санааг сайтар ойлгож, домчийнхоо зааврыг гүйцэд хү...
07/08/2026

🪄🪄2026 оны 8-р сард хийх домын хуваарь

Домынхоо утга учир, үндсэн санааг сайтар ойлгож, домчийнхоо зааврыг гүйцэд хүлээж авсанаар та орчны анир болоод тархинд эргэлдэж, санаанд хурсан элдэв бодлоос өөрийгөө бүрэн суллаж чадах бөгөөд нэгэнт төвлөрч тогтсон сэтгэл тань домын шившлэг болоод үйлдлийн утгын гүнрүү орж, нарийн айзам долгионыг нь хүртэж, улмаар хүсэл бодлоо гүйцэлдүүлж, үр шимийг нь хүртэх боломжийг илүү нэмэгдүүлдэг.

Та бүхэн минь цаг заваа эртнээс зохицуулж, хуваарийн дагуу өөрийн тохиромжит өдрийг тааруулаад, ажлын цагаар 8969-5133 утасруу холбогдож захиалга өгөөд, дом эхлэх цагаас 10-20 минутын өмнө ирж байгаарай.

Жич: Домын үйлэнд заавал биечлэн оролцох хэрэгтэй .

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ
УИД-ээс баруун тийш 108 алхам тэмдэгт газар

Цаг авах утас : 8969-5133

Баруун зүгийг Фэн Шүйд хамгийн түрүүнд үр хүүхэдтэй холбоотой хэсэг гэж үздэг бөгөөд мөн гэр бүлийн уялдаа холбоог илэрх...
20/07/2026

Баруун зүгийг Фэн Шүйд хамгийн түрүүнд үр хүүхэдтэй холбоотой хэсэг гэж үздэг бөгөөд мөн гэр бүлийн уялдаа холбоог илэрхийлдэг.
Баруун зүг нь, ээжийг төлөөлдөг баруун урд, аавыг төлөөлдөг баруун хойд хоёрын дунд байрладаг тул эцэг эхийн халамж, хамгааллын энергид байдаг гэж үздэг байх нь.
Баруун зүг нь жаргаж буй нарыг, охидыг, мөн өөрийн өмч хөрөнгө, хүүхэд, хөдөлмөрөөрөө бий болгосон бүхнээ хамгаалах энергийг илэрхийлдэг, төмөр махбодьтой бөгөөд хүүхдээс гадна бүтээлч сэтгэлгээ, шинэ зүйл бий болгох чадвартай хамгийн нягт холбоотой хэсэг гэж тооцогддог.
Баруун зүгийг зөв идэвхжүүлснээр гэр бүлийн аз жаргал, сайн сайхныг дэмжих, хамгаалах, шинэ уран бүтээл болон бүтээлч төслүүдийг эхлүүлэх, жирэмслэх, үр хүүхэдтэй болох эсвэл гэр бүлээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үздэг.
* Төмөр махбодь буюу сонсголонтой сайхан дуутай салхин хонх өлгөх
* Шороон махбодь нь төмрийг тэтгэдэг тул болор хос шувууд, шаазан ваар зэргийг байрлуулах нь хүүхдийг хамгаалах, гэмтэл ослоос сэргийлэх, гэр бүлийн сайн сайхныг дэмжихэд тустай гэж үздэг. Мөн ваар нь умайг бэлгэддэг тул хүүхэдтэй болохыг хүсэж байгаа хүмүүст энэ бүсэд байрлуулахад тохиромжтой гэж үздэг.
* Нарны гэрэл гэр оронд эерэг нөлөөтэй боловч баруун харсан байшинд үдээс хойших хүчтэй нарнаас болж үүдэн хэсгийн энерги хэт идэвхтэй болж болно. Хэрэв энэ энергийг хөшиг, жалюз, хаалт зэрэг хэрэгслээр зохицуулахгүй бол айл өрхөд түгшүүр, уур бухимдал, хурцадмал байдал үүсгэж болзошгүй. Баруун талын цонхонд олон талт засалттай болор өлгөснөөр нарны гэрлийг сарниулж, энергийн хурц байдлыг зөөлрүүлэхэд тусална гэж үздэг.

Эх сурвалж: МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Хүндэт үйлчлүүлэгчид ээМанай дэлгүүр 7-р сарын 11-нээс 19-ийг дуустал                                    амарна.7-р сары...
10/07/2026

Хүндэт үйлчлүүлэгчид ээ

Манай дэлгүүр 7-р сарын 11-нээс 19-ийг дуустал
амарна.
7-р сарын 20-оос хэвийн цагийн хуваарийн дагуу
ажиллаж эхэлнэ.

🇲🇳 Та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.
Хийморь золбоо дэвж, хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай!

Фэн Шүйд баруун урд зүг нь хайр дурлал, гэрлэлт, хосын харилцаа, мөн эх хүнийг төлөөлдөг. Үндсэн махбод нь Шороо юм. Ийм...
09/07/2026

Фэн Шүйд баруун урд зүг нь хайр дурлал, гэрлэлт, хосын харилцаа, мөн эх хүнийг төлөөлдөг. Үндсэн махбод нь Шороо юм. Иймээс уг зүгт гал тогоо эсвэл ариун цэврийн өрөө байрлах нь таатай бус бөгөөд зүгийн эрчмийг сулруулж, улмаар эрүүл мэнд, санхүүгийн тогтвортой байдал болон гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байж болзошгүй юм.
Гал тогоо нь гал махбодыг төлөөлдөг. Фэн Шүйн таван махбодын харилцан үйлчлэлийн онолоор гал нь шороог дэмждэг, бий болгодог боловч хүчтэй гал махбодь нь шорооны энергийг хэт идэвхжүүлж, тэнцвэрийг алдагдуулж, үүний улмаас гэр бүлийн уур амьсгал тогтворгүй болох, стресс нэмэгдэх, харилцаанд үл ойлголцол үүсэх эрсдэлтэй.
Хэрэвзээ баруун урд зүгт гал тогоотой бол угаалтуурын хэсэгт Усны Хөх Луу заслыг тогтоох, шороон махбодыг дэмжих шаргал, бейж, бор зэрэг өнгийг түлхүү ашиглах, болор жимснүүд болон шаазан ваар тавих, модон махбодийг зохист хэмжээгээр оруулах, гал тогоог үргэлж цэвэр, эмх цэгцтэй байлгах, пийшин, зуух зэрэг гол хэрэгслүүдийг бүрэн ажиллагаатай байлгах хэрэгтэй.
Энэ зүгт ариун цэврийн өрөө байрлаж байгаа бол ядаргаа, сэтгэл түгшилт, харилцаанд идэвхгүй байдал үүсгэж, гэрийн эзэгтэйд сөргөөр нөлөөлж болзошгүй. Таагүй үр дүн нь эмэгтэй хүний ажил мэргэжилд хүндрэл үүсэх, эрүүл мэнд доройтох, хайр дурлал, гэр бүлийн харилцаанд асуудал бий болох эрсдэлтэй. Мөн гэрлэлт, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр халамжаас ангид, ганцаардмал, гунигтай амьдралд хүргэж болзошгүй гэж Фэн Шүйд үздэг.
Тиймээс ариун цэврийн өрөөг маш цэвэрхэн, таатай үнэртэй байлгах, хаалганд заслын хонх болон толийг өлгөх, хаалгыг аль болох хаалттай байлгах, суултуурын тагийг хааж хэвших, болор эдлэл, байгалийн чулуу зэрэг шороон махбодыг төлөөлөх зүйлсийг байрлуулж энергийг тогтворжуулах, улаан өнгийг хэтрүүлж ихээр хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Эх сурвалж: МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Хайр дурлалд азтай байх, эрүүл сайхан харилцаатай байх нь зөвхөн нэг хүнээс нөгөөд  дамждаг үнэлж баршгүй бэлэг юм.     ...
29/06/2026

Хайр дурлалд азтай байх, эрүүл сайхан харилцаатай байх нь зөвхөн нэг хүнээс нөгөөд дамждаг үнэлж баршгүй бэлэг юм.
Фэн Шүйд Баруун Өмнө зүг нь хайр дурлал, таны харилцаа, мөн таны бий болгодог хайраар дүүрэн холбоо харилцааг илэрхийлдэг. Фэн Шүйн сонгодог онолд Төв, Баруун Хойд, Баруун Өмнөд гэсэн гурван хэсгийг “Тэнгэрийн Гурван Ордон” гэж нэрлэдэг бөгөөд эдгээр нь айл гэрийн хамгийн чухал энергийн бүсүүдэд тооцогддог.
Тэдгээрээс Баруун Өмнөд нь эмэгтэй хүний хүч чадал, эх хүний халамж, гэр бүлийн тогтвортой байдлыг илэрхийлдэг. Өмнө үед гэр бүлийн гол орлогыг ихэвчлэн эрэгтэй хүн бүрдүүлдэг байсан бол өнөөдөр олон эмэгтэйчүүд гэр бүлийн үндсэн орлого олдог, ганцаараа хүүхдээ өсгөдөг эсвэл гэр бүлийн санхүүгийн бүх хариуцлагыг үүрдэг болсон.
Фэн Шүйн үүднээс ийм эмэгтэйчүүдийг “гэр бүлийн тулгуур” гэдэг. Эмэгтэй хүнийг Их Шороо махбодийн төлөөлөл гэж үздэг нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь эх хүн бол гэр бүлийн хамгийн бат бөх түшиг, тогтвортой байдал, халамж хамгааллын эх ундарга байдаг. Хэрэв гэр бүлийн орлогын ихэнхийг эмэгтэй хүн бүрдүүлдэг бол түүний хувьд Баруун Өмнөд хэсгийг хамгаалж, идэвхжүүлэх нь онцгой ач холбогдолтой.
Баруун Өмнө зүгийн энергийн чанар нь гэр бүлийн бүх хүний харилцааны азыг тодорхойлдог бөгөөд хайр дурлал, хүмүүсийн хоорондын халуун дулаан мэдрэмж нь бидний аз жаргалын үндэс болдог тул гэрийнхээ Баруун Өмнө хэсгийг анхаарч, зөв арчлах нь маш чухал юм.
Хэрэв байшин, орон сууцны төлөвлөлтөд Баруун Урд хэсэг байхгүй бол дараах нөлөө илэрч болно гэж Фэн Шүйд үздэг.
* Охидын гэрлэх хувь тавилан удаашрах
* Гэрийн эзэгтэй гэртээ тогтдоггүй, байнга гадуур явах
* Нөхөр, эхнэрийн харилцаанд үл ойлголцол нэмэгдэх
* Салалт, тусдаа амьдрах эрсдэл өсөх
Иймээс тод гэрэл асаах болон багуа толь өлгөж байхгүй булан нөхөх, мөн хосыг бэлгэдсэн эдлэл зэмсэг буюу чулуугаар хийсэн Хос Мандир Уранхажин шувуу болон луу галт шувууны хослолыг байрлуулж хайр дурлал болоод харилцааны эерэг энергийг нөхөх, дэмжих хэрэгтэй.
Баруун Өмнө хэсэгт хэт их ургамал, цэцэг байрлуулах нь гэрийн эзэгтэй болон гэр бүлийн хайр дурлал, харилцааны энергийг сулруулах сөрөг нөлөөтэй.
Мөн Төмөр махбодийг хэтрүүлж хэрэглэж болохгүй. Тиймээс энэ хэсэгт том модон тавилга, том металл шүүгээ, олон тооны цахилгаан хэрэгсэл байрлуулахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр нь харилцаанд ядаргаа, сэтгэл түгшилт, идэвхгүй байдал үүсгэж, гэрийн эзэгтэйд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Эх сурвалж: МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Баруун Урд зүг нь гэрийн эзэгтэй, эх хүний энергитэй холбоотой, мөн тарьж ургуулсан бүхнийг тэтгэн өсгөдөг үржил шимт хө...
20/06/2026

Баруун Урд зүг нь гэрийн эзэгтэй, эх хүний энергитэй холбоотой, мөн тарьж ургуулсан бүхнийг тэтгэн өсгөдөг үржил шимт хөрсийг бэлгэддэг.
Түүний үндсэн махбодь нь Шороо бөгөөд ялангуяа зөөлөн, дөлгөөн, хүлээн авагч шинж чанартай Инь шороо юм. Улирал нь зуны төгсгөл үе, өнгө нь шар болон зөөлөн ягаан бөгөөд амьдралын хувьд хайр дурлал, гэрлэлт, хамтын ажиллагаа, түншлэлийг төлөөлдөг.
Баруун урд зүгийн шороон махбодийн энерги нь урт хугацааны тогтвортой харилцаа, бат бөх холбоог дэмждэг тул эхнэр нөхрийн унтлагын өрөөг байрлуулахад хамгийн тохиромжтой хэсгийн нэг юм.
Зүүн Хойд зүгийн шороон махбодийн энерги нь бие даасан байдал, дотоод эргэцүүллийг илэрхийлдэг бол баруун урд зүгийнх нь хүмүүсийн хоорондын холбоо, харилцааг бэхжүүлэхэд чиглэдэг.
Иймээс гэр бүлийн эв найрамдал, гэрлэлтийн харилцааг сайжруулах, шинэ хайр дурлал эхлүүлэх, эсвэл бизнесийн түншлэлээ бэхжүүлэхийг хүсвэл энэ хэсэгт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
Баруун урд хэсэгт:
• Зөөлөн ягаан, сарнайн өнгө, цайвар шар зэрэг өнгө ашиглах
• Чулуу, керамик, шавар болон шорооны өнгөтэй материал ашиглах
• Гэр бүлийн хамтын шийдвэр гаргах, санхүүгийн төлөвлөлт хийх, харилцааны чухал яриа өрнүүлэх зэрэг үйл ажиллагааг энэ хэсэгт хийх.
Хамгийн чухал зарчим нь гэр болон албан газрынхаа баруун урд зүгийг үргэлж цэвэр, эмх цэгцтэй байлгах явдал юм. Замбараагүй эд зүйлсийн бөөгнөрөл, хурц өнцөг бүхий тавилга, мөн усан оргилуур, аквариум зэрэг усан махбодь хэт ихдэх нь энэ зүгийн энергийг сулруулж, харилцаа, түншлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байх нь.

Эх сурвалж: МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Фэн шүйд урд зүг нь алдар хүнд, нэр төр, хичээл зүтгэлийн үр шим, амжилтыг бэлгэддэг бөгөөд амжилтын илэрхийлэл болсон э...
12/06/2026

Фэн шүйд урд зүг нь алдар хүнд, нэр төр, хичээл зүтгэлийн үр шим, амжилтыг бэлгэддэг бөгөөд амжилтын илэрхийлэл болсон эд хөрөнгө, материаллаг хүртээлтэй холбоотой.
Тухайлбал сайхан автомашин, өөрийн гэсэн орон сууц, үнэт эдлэл, чанартай хувцас, аялах боломж болон олсон мөнгөөрөө амьдралаа баяжуулах чадварыг илэрхийлдэг.
Мөн урд зүгийг "Нэр алдар ба хүлээн зөвшөөрөгдөхтэй холбоотой” гэдэг ба гэхдээ энэ нь зөвхөн нэр тань сонин хэвлэл, тайзны самбар эсвэл цахим сүлжээнд харагдахыг хэлдэггүй. Харин ажилдаа дэвших, шинэ албан тушаалд сонгогдох, мэргэжлийн болон нийгмийн хүрээлэлдээ сайн нэр хүндтэй байхыг дэмждэг энерги юм. Мөн гэр бүл, найз нөхөд, хамт олон болон таныг хүрээлэн буй хүмүүс таныг хэрхэн хүлээн авч, ямар хүн гэж үнэлж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, таны бий болгосон нэр хүнд, итгэлцэл, нийгэм дэх байр суурийг төлөөлдөг энергийн бүс гэж үздэг.

👉Урд зүгийг идэвхжүүлэхэд:
✍🏻Улирал нь зун тул зуны улиралд энэ зүгийн "чи" энерги хамгийн хүчтэй идэвхждэг. Тиймээс энэ үед албан тушаал ахих, шинэ ажил, бизнесийн боломж эрэлхийлэхэд таатай. Мөн галт шувуу, галт бөмбөлөг байрлуулах нь нэр хүнд, байр сууриа өсгөхөд ихээхэн дэмжлэг үзүүлдэг.
✍🏻 Морины суудал нь энэ зүгт байх бөгөөд амжилт, ялалт, хурд хүчний томоохон бэлгэдэл болдог тул Морьдын зураг, дүрс баримал нь сайн нэр хүндийг хүртэх, бусдад хурдан танигдах энергийг идэвхжүүлдэг гэж үздэг.
Гэр, зочны өрөө эсвэл ажлын өрөөний өмнөд хэсэгт морины дүрс байрлуулах нь амжилт болоод элбэг хангалуун амьдралын бэлгэдэл болдог.
✍🏻 Нарны дүрс
Хэрэв та олны дунд эерэг нэр хүндтэй болж, өөрийгөө илүү тод харуулахыг хүсвэл гэр, ажлын байрныхаа өмнөд хэсэгт нарны дүрс, зураг, наран хэлбэртэй цагийг байрлуулж болно. Нар нь өмнө зүгийн хамгийн хүчтэй бэлгэдлүүдийн нэг бөгөөд нөхөрлөл, нийгмийн харилцаа, бусдын хүлээн зөвшөөрөлтийг нэмэгдүүлэхэд тусалдаг гэж үздэг. Мөн нар нь тухайн зүгийн улирал болох зуны бэлгэдэл учир таны нэр хүндийг "гэрэлтүүлэх" утгыг агуулдаг.
✍🏻Гэр болон ажлын байрныхаа урд хэсгийг
үргэлж гэрэлтэй, цэвэрхэн байлгах нь чухал. Сайн гэрэлтүүлэг нь галын энергийг идэвхжүүлж, таны хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлэх, амжилт болон материаллаг үр өгөөжийг татахад дэмжлэг үзүүлдэг.
✍🏻Гал махбод ба улаан өнгө
Урд зүгийн үндсэн махбод нь Гал бөгөөд түүний өнгө нь улаан юм. Гал нь хүчтэй энерги тул зөв бөгөөд зохистой хэмжээнд байлгах нь амжилтыг авчирдаг. Хэт их гал нь түгшүүр, тогтворгүй байдал үүсгэж болох бол хэт бага гал нь идэвхгүй байдалд хүргэдэг. Ялангуяа унтлагын өрөө болон гал тогоонд хэт их улаан өнгө, галын бэлгэдэл ашиглахаас болгоомжлоорой. Хэт их улаан өнгө ашиглах нь тайван унтаж амрахад саад болж, стрессийг нэмж, гэр бүлийн маргаан, үл ойлголцлыг нэмдэг муу талтай.
✍🏻 9-ийн тооны энергийг ашиглах
Урд зүг нь 9 тоотой холбоотой тул амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсвэл 9 өөрчлөлт хийх аргыг ашиглаж болно. Жишээлбэл:
• Гэртээ байгаа 9 тавилгын байрлалыг өөрчлөх, ханын 9 зургийг өөрчлөх
• Карьераа сайжруулах 9 шинэ санаа хэрэгжүүлэх
• 9 шинэ харилцагчтай холбогдох
• 9 шинэ ажлын санал илгээх
гэх мэт ийм өөрчлөлтүүд нь шинэ хөдөлгөөн, шинэ боломжийг эхлүүлэх бэлгэдлийн утгатай гэж үздэг.

Эх сурвалж: МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

УРД ЗҮГ          Урд зүг нь Гал махбодьтой бөгөөд гал, гэрэл, тодорхой байдал,  үдийн нарны энергийг төлөөлдөг. Улирал н...
09/06/2026

УРД ЗҮГ
Урд зүг нь Гал махбодьтой бөгөөд гал, гэрэл, тодорхой байдал, үдийн нарны энергийг төлөөлдөг. Улирал нь зун, өнгө нь улаан,
Нэр хүнд ба алдар цолыг илэрхийлдэг, хүмүүсийн анхаарлыг татах, үнэлэгдэх, өөрийн үнэ цэнийг харуулахтай холбоотой энергийг агуулдаг.
Энэхүү хэсгийг зөв ашигласнаар хувь хүний нэр хүнд, мэргэжлийн байр суурь, олон нийтийн дунд бий болгох дүр төрхийг бэлгэдлийн түвшинд дэмждэг гэж фэн шүйд үздэг.
Зүгүүд дундаас өмнө зүг нь хамгийн хүчтэй Ян энерги агуулдаг гэж үздэг. Тиймээс түүний энерги нь гадагш чиглэсэн, идэвхтэй илэрхийлэлтэй бөгөөд бусдын анхааралд өртөхөд нөлөөлөх чанартай байдаг. Ийм учраас урд зүг нь
• Гал тогоо
• Зочны өрөө
• Харилцаа холбоо, уулзалт ихтэй ажлын өрөө
• Бүтээлч үйл ажиллагааны орчин зэрэг өрөөнүүдэд тохиромжтойд тооцогддог.
Харин хүчтэй Ян энерги нь тайван амралт, дотоод төвлөрлийг сааруулж болзошгүй тул
• Бясалгалын өрөө
• Нам гүм судалгааны өрөө
• Ялангуяа нойргүйдэлтэй хүний унтлагын өрөө зэрэгт тохиромжгүй.
Урд зүг нь гал махбодьтой бөгөөд мод нь галыг тэтгэдэг, асаадаг тул модон махбодиор дэмжинэ.
Иймээс урд зүгийг идэвхжүүлэхдээ дараах зүйлсийг ашиглахыг зөвлөдөг.
• Улаан, улбар шар өнгийн чимэглэл
• Гэрэлтүүлэг, лаа
• Нарны дүрс, галын бэлгэдэл
• Гэр бүлийн болон хувь хүний амжилтыг илэрхийлсэн өргөмжлөл, шагнал, сертификат
Фэн Шүйд Гал болон Ус харшилдах нь нэр хүнд, олон нийтийн үнэлэмжтэй холбоотой энергийг сулруулдаг гэж үздэг тул дараах зүйлсийг аль болох багасгах нь зохистой гэж үздэг.
• Усан оргилуур
• Том аквариум
• Хар, хар хөх өнгө давамгайлсан чимэглэл
• Хүрхрээ, хүчтэй урсгалтай мөрөн зэрэг бэлгэдэл бүхий зураг

Эх сурвалж: МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Төгс зохион байгуулалттай байр, сууц гэж ер нь байдаггүй. Заримдаа энэ чухал хэсэгт угаалгын өрөө, гал тогоо байрласан э...
07/06/2026

Төгс зохион байгуулалттай байр, сууц гэж ер нь байдаггүй. Заримдаа энэ чухал хэсэгт угаалгын өрөө, гал тогоо байрласан эсвэл бүр дутуу байдаг. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Фэн Шүйд асуудал бүрийн шийдэл байдаг. Эдгээрийг таньж, засах нь гэрийнхээ энергийг зөв удирдах чухал алхам юм.
👉Хэрэв зүүн урд зүгт 00, угаалгын өрөөө байдаг бол яах вэ?
Энэ бол хамгийн түгээмэл асуудлуудын нэг. Угаалгын өрөө нь ус гадагш урсаж, алдагддаг орон зай учраас “мөнгө урсаж гарах” энергитэй байдаг. Иймээс эд баялаг болоод нөөц боломж байнга алдагдаж байдаг утгыг илэрхийлдэг байх нь. Тиймээс Шийдлүүд нь гэвэл:
✍🏻Угаалгын өрөөний хаалгыг үргэлж хаалттай байлгах.
✍🏻Суултуурын тагийг хэрэглээгүй үедээ хааж байх.
✍🏻Угаалгын болон 00-н өрөөг маш цэвэрхэн, цэгцтэй бөгөөд таатай үнэртэй байлгах
✍🏻 Илүүдэл усны энергийг багасгах, хаах зорилгоор Шороон махбодийг нэмэх буюу мөлгөр чулуу, болор талстууд тавих
✍🏻 Элсэн шар болон ногоон өнгийг шалны дэвсгэр, савангийн тавиур зэрэг жижиг хэрэгслүүдэд оруулж өгөх
✍🏻 Угаалгын өрөөний хаалганы гадна талд зориулалтын заслын хонх болон толь өлгөх. Энэ нь өрөөг энергийн хувьд “алга болгож”, сөрөг урсгалыг буцаадаг гэж үздэг.

👉Хэрэв зүүн урд зүгт гал тогоо байвал
Гал тогоо нь Гал махбодь давамгайлсан орчин тул эд баялгийг илэрхийлэгч Модон махбодийг шатаадаг. Тиймээс засал болон шийдлүүд нь гэвэл:
✍🏻 Зуучлагч махбодийг нэмэх.
Таван махбодийн мөчлөгөөр Гал нь Шороог үүсгэдэг бөгөөд харин шороон махбодь эргээд нь галын хүчийг сулруулдаг.
✨Тиймээс шар, шаргал өнгийн алчуур дэвсгэр зэргийг хэрэглэх.
✨ Шавар, шаазан эдлэл, ваар тавих
✨ Шар, алтлаг өнгийн болор эдлэл тавих зэргээр шороон махбодийг илтгэсэн зүйлс тавих.
✍🏻 Плитка, шарах шүүгээг үргэлж цэвэр байлгах. Цэвэр зуух буюу плитка нь санхүүгийн зохион байгуулалт сайтай амьдралыг бэлгэддэг.
✍🏻 Аль болох плитканыхаа бүх ширмийг ашиглаж, хэрэглэж байх.
✍🏻 Эрүүл ногоон ургамал байрлуулах.
Цонхны тавцан эсвэл тавиур дээр, плитканаас аль болох хол байрлуулах нь Модон махбодийн энергийг дэмжинэ.

👉Хэрэв зүүн урд булан дутуу байвал?
L хэлбэрийн эсвэл өвөрмөц зохион байгуулалттай байшинд зарим булан хэсгүүд байдаггүй. Энэ нь тухайн зүгийн энергийн нөлөө ажил болоод амьдралын талбарт дутуу, сул байгааг илтгэдэг. Өөрөөр хэлбэл, эд баялаг, элбэг дэлбэг байдлын энерги гэрийн энергийн зураглалаас “алга” болсон байна. Тиймээс доорх засал, шийдлүүдээс хэрэглэнэ.
✍🏻 Дотор талаас нь буланг бүтэн болгох.
Хамгийн хүчтэй арга бол булан байх ёстой хэсэгт Ба гуа буюу бидний нэрлэж заншсанаар пакуа толь өлгөх арга. Энэ нь 8 талтай, толин тусгалгүй, зүгүүдийн триграм болоод арга билгийн дүрслэлийг агуулсан зориулалтын заслын "толь" юм.
✍🏻 Хананд том толь байрлуулах. Энэ нь орон зайг гүн мэт харагдуулж, дутуу энергийг “татаж” авчирдаг. Гэхдээ толин тусгалд гэрийн доторх юу ойж байна, гэрийн ямар хэсэг, ямар өрөө вэ гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй тул мэргэжлийн зөвлөх зөвлөсөн тохиолдолд л энэ аргыг хэрэглэнэ.
✍🏻 Ойролцоох ханыг идэвхжүүлэх.
Буланг бүрдүүлж буй хоёр ханыг тодорхой хүчний бүс гэж үзээд өтгөн ой, ногоон байгаль, ургамалтай цэцэг бүхий зураг өлгөх.
✍🏻 Хэрэв дутуу булан нь тагт, хашаа, сүүдрэвч дээр таарч байвал гадаа гэрэлтүүлэг, савтай ургамал, тодорхой хэлбэр, өгүүлэмж бүхий баримал зэргийг байрлуулна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+97689695133

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Фэн Шүй төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Фэн Шүй төв:

Shortcuts

Share