10/08/2026
Автомашины showroom нь зөвхөн автомашиныг байршуулж, харуулах зориулалттай орон зай биш юм. Харин тухайн брэндийн өнгө төрх, үнэ цэнэ, зан чанарыг хэрэглэгчдэд мэдрүүлэх чухал хэсэг юм.
Энэхүү төслийн интерьерийн концепцийн үндэс нь Ford Raptor-ийн хүчирхэг, динамик, өөртөө итгэлтэй төрх байлаа.
Автомашины дизайнд харагдах хурц геометр, өргөн пропорц, бат бөх хийцийн мэдрэмжийг интерьерийн архитектурт хөрвүүлж, reception хэсгээс эхлээд материалын сонголт, өнгө, гэрэлтүүлэг, тавилгын шийдэл бүрийг нэгэн цогц хэлэмжтэйгээр төлөвлөсөн.
Хар, модон өнгө, металл элементүүдийн хослол нь орон зайд хүчирхэг бөгөөд боловсронгуй мэдрэмжийг бий болгож, байгалийн гэрэл болон орчны нээлттэй төлөвлөлт нь showroom-ийн уужим байдлыг тодотгож өгсөн.
Сайн интерьер тухайн брэндийн онцлогийг мэдрүүлж, хэрэглэгчийн сэтгэлд үлдэх орон зай юм.
CODE DESIGN
Interior Design • Fit-Out • Turnkey Project
—————————————-
📞Утас: 7711-1733, 8300-0084
📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Хан-Уул цамхаг, 7 давхар, 702 тоот