14/10/2025
"Чи миний оршихуйн гайхамшиг"
Намрын навчис шаргалтан будрахад
Надад чи учирсан хувь тавилан байлаа
Оройтож ирсэн ч цагаа олсон шиг
Оройхон цэцэглэсэн цагаан сарнай байлаа
Ухаангүй дурлаж, урагш л татагдан
Улирлын салхинд сэтгэлээ алдав
Нэгэнт оройтсон ч тэнгэрийн цаг
Нэгэн агшинд хоёр зүрхийг уулзуулав
Хожуу ч гэлээ баяртай байна
Хоосон амьдралд гэрэл асаасан учрал
Хайрын дөлөнд ухаанаа мартсан ч
Харин зүрх минь өөрийнхөө замаа олсон
Хоромхон зуур холдоход л
Хоосорчих шиг цээжний минь орон зай
Санаа минь нисээд очиход
Салхи чамайг дагуулан хүргэх шиг
Нүдэнд чинь нэгэнтээ ширтсэнээс хойш
Нүүрэн дээр чинь гэрэл тогтчихсон мэт
Алсад суухад ч зүрх минь чамтай
Амьсгалаас чинь тасрах аргагүй мэт
Салж хагацъя гэвэл тэнгэр хоёрдох
Сансрын од сарнаас тасрахын дайтай.
Хайрын гинжин холбоо бид хоёрыг
Хагацашгүйгээр нэгэн зүрх болгожээ
Амьсгал бүхэн чинь миний дууны аялгуу
Амьдралын минь хором бүхэнд өнгө нэмжээ
Хайрлаж чадна гэдгийг чи надад ойлгуулсан
Хагацашгүйгээр сэтгэлд минь тод гэрэлтсэн хайр минь
Чи бол миний оршихуйн гайхамшиг
Чи байхад би бүтэн орчлонд амьдарна
Чиний хайранд уусан мөрөөдлийн далайд
Чимээгүйхэн үүрд сэлэхийг хүснэ би.....