18/04/2025
ЯМАР ТӨРЛИЙН ШАЛ, ГЭРИЙН #АЛЬ ХЭСЭГТ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Та сонголтоо хийхдээ зардал, эдэлгээ, арчилгааг нь харьцуулж үзэхээс гадна гэрийн аль хэсэгт ямар төрлийн шал суурилуулбал илүү тохиромжтой байдаг талаар судалж үзээрэй.
👉ЦЭВЭР МОДОН ШАЛ
Цэвэр модон шал нь гайхалтай #тансаг өнгө төрх үнэ цэнийг гэрт бий болгодог учраас зочдын болон унтлагын өрөөнд хамгийн тохиромжтой. Харин танайх байнгын хөл хөдөлгөөнтэй, эсвэл амьтан тэжээдэг бол модон шал тохиромжгүй байж мэдэх юм.
Зоорийн давхар болон угаалгын өрөө #чийг ихтэй учраас модон шал суурилуулахаас татгалзах нь зөв. Давуу тал нь лакан гадаргууг хэсэг хугацааны дараа дахин сэргээж шинэ юм шиг болгож болдог.
👉ЛАМИНАТ ШАЛ
Энэ төрлийн шал зурагдах нь бага, #эдэлгээ даах чадвар харьцангуй өндөр учраас гэрийн #ачаалал ихтэй хэсгүүдэд суурилуулахад тохиромжтой. Модон шалтай харьцуулахад чийгэнд #тэсвэртэй хэдий ч гэрийн чийг ихтэй хэсгүүдэд суурилуулахад тохиромжтой биш.
Гадар хэсгээрээ тусгай бүрэлттэй учраас нарны шууд тусгалд харьцангуй тэсвэртэй. Тиймээс том цонхтой өрөөнд суурилуулахад тохиромжтой.
ЛАМИНАТ ШАЛ ХУДАЛДАН АВАХ ХӨТӨЧ
Ламинатан шал бол жинхэнэ модон шал шиг мэдрэмжийг бага зардлаар олж авахыг хүссэн хэн бүхэнд хамгийн тохиромжтой сонголт юм. Мэдээж энэ төрлийн шал сонговол шагналд нь 👉 эдэлгээ даах чадвар дагалдаж ирнэ. Хэрэв та ламинатан шал зөв сонголт мөн эсэхэд эргэлзэж байгаа бол бидний өгөх зөвлөгөөг анхааралтай уншаад, шийдвэрээ гаргаарай.
ДАВУУ ТАЛУУД:
☑️Зурагдах нь бага, эдэлгээ даах чадвар сайн, чийгшилд тэсвэртэй учир гэрийн аль ч хэсэгт суурилуулах боломжтой
☑️Цэвэр модон шалтай бараг ижил харагддаг хэр нь үнэ хямд
☑️Суурилуулахад хялбар
☑️Модон шалтай харьцуулахад цэвэрлэхэд хялбар. Шүүрдсэний дараа энгийн, чийгтэй угаалга хийхэд хангалттай
☑️Хавтан бүр жигд, ижил чанартай үйлдвэрлэгддэг.
СУЛ ТАЛУУД:
☑️Ламинат шал нь байгалийн мод биш. Тиймээс хэрэв та 100% органик мэдрэмж авахыг хүсч байгаа бол цэвэр модон шал сонгох нь зөв
☑️Ашиглалтын хугацаа талаас нь харвал гэмтсэн ламинатан шалыг сэргээн засварлах боломж байдаггүй, харин цэвэр модон шалыг сэргээн засварлаад насан туршдаа ашиглах боломжтой байдаг.
ЛАМИНАТ ШАЛЫГ ХААНА СУУРИЛУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Эдэлгээ даах чадвар өндөр, өнгө загварын сонголт өргөн учраас гэрийн аль ч хэсэгт суурилуулж болно. Гэхдээ “AC” буюу ашиглалтын зэрэглэлийг нь анхаарч үзэх хэрэгтэй. Энэ нь ламинат шалны эдэлгээ даах чадварыг илэрхийлдэг бөгөөд 1-5-ын хооронд эрэмблэгддэг. Энэ тоо ихсэх тусам материал нь хатуу болж, эдэлгээ даах чадвар өснө.
- Хамгийн хөл хөдөлгөөн бага хэсэгт тохиромжтой. Жч: Унтлагын өрөө.
- Дундаж хөл хөдөлгөөнтэй хэсгүүдэд тохиромжтой. Жч: Хоолны болон зочны өрөө.
- Өндөр ачаалалтай хэсгүүдэд тохиромжтой. Жч: Үүдний хэсэг.
- Худалдаа, үйлчилгээний газруудын дундаж хөл хөдөлгөөнтэй хэсгүүдэд тохиромжтой. Жч: Цөөн хүнтэй албан газар, кафе, жижиг дэлгүүрүүд.
- Худалдаа, үйлчилгээний газруудын өндөр ачаалалтай хэсгүүдэд тохиромжтой. Жч: Их дэлгүүр, том албан газрууд.
ЛАМИНАТ ШАЛНЫ НИМГЭН, ЗУЗААНЫ СОНГОЛТ 👇
Ламинат шал сонгохдоо зузаан нимгэнийг нь анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай. Нимгэн шаланд давуу тал гэхээр зүйл бараг байдаггүй бөгөөд зардлын хувьд л #хямд тусдаг. Харин зузаан болох тусам чанар нь сайжирч, мэдрэгдэх байдал нь цэвэр модон шалтай ойролцоо болж ирнэ. Мөн материал зузаарах тусам гадаргуу дахь хээ нь тодорч, үзэмжтэй болдог.
Энэ төрлийн шалыг 6-12 мм-ийн зузаантай үйлдвэрлэдэг бөгөөд 10 мм, 12 мм нь хамгийн хатуу, чанартайд тооцогддог.
ӨНГӨ, ЗАГВАР.
Ламинат шал нь бусад ямар ч төрлийн шалны өгч чадахгүй олон төрлийн өнгө, #загварын сонголтыг таны өмнө дэлгэн харуулах болно. Тэдгээрээс та өөрийн амьдралын хэв маяг, барилгын интерьерийн өнгө загвартаа тохируулаад хүссэн сонголтоо хийгээрэй. Харин ламинат шал сонгох хөтөчдөө гэрэл гэгээ цацруулсан #шаргал өнгийг дурьдахыг хүслээ.
Энэ өнгө сүүлийн үед интерьер дизайнерууд болон гэрийн эзэгтэй нарын хамгийн дуртай 👍 сонголт болоод байна. Учир нь өрөөнд гэрэл нэмэн, орон зайг том харагдуулахаас гадна цэвэр байгалийн мэдрэмж өгч, тавилгуудтай уусан нэгддэг. суурилуулж болдгоороо давуу талтай.