08/12/2024
🙏Дуучин Э.Агиймаа: Зиа энэ хорт утаатай нийгэмд үр хүүхдийнхээ зурагийг тавихгүй гэж хичээсэн боловч хамтдаа амьсгалж хор уршгийг нь эдлэж яваа иргэн хүний хувьд нөхцөл байдлыг харуулж,тэмцэлээ илэрхийлхээс өөр арга алга.
Ямар ч аймар төртэй,Бид ч ямар тэвчээртэй харх шиг болцгоочихсон юм!?
Хоморгоор нь хавчиж устгадаг фашисм л нүдэнд харагдаад бх юм.
Хүүтэйгээ 10сараас хойш эмнэлэгт өвөлжиж байна.
Эмчлэгдээд л гарна.2 хонохгүй хүндрэнэ.
Иймэрхүү дүр зурагтай өч дөчнөөн хүүхдүүд эмнэлэгээр амь тэмцэн цувж байна.
Гамшигтай улсад төрсөн азгүй гэмээр үрсүүд минь утаанд мэндэлээд л антибиотокоор хооллож байна даа…
Дархалаа нтр бол бүүр байхгүй болсон.
Хүн чинь үр хүүхэдтэй болоод аз жаргалд умбаж, улс эх орондоо шинэ иргэн нэмэрллээ гэж баярлаад жаргаж суух байтал эсэргээрээ иргэдээ удаанаар алж байгаа энэ нийгэмд яах гэж авчирав гэсэн харамсал өөрийн эрхгүй төрдөг л юм байна.
Ганц удаа хүн болж төрөөд амьдарсан биш утаандаа хордож үхэх тавилантай юмуу хаашаа ч юм.
Монгол улсын иргэн бүр амьд явах эрхээ эдлэж чадахгүй байна.
Дорвитой тэмцэж шийдэлд хүрэхгүй л бол бидэнд ирээдүй үнэндээ харагдахгүй байна!!!