19/02/2025
ЛАА ӨӨРӨӨ УНТРАХЫН УЧИР
🕯️Лааг асаах нь та түүнд өөрийн амьнаасаа өгч байгаа хэрэг юм. Таны асаасан лаа таны эрчим энергийг өөрийн галын хүчээр ариусгах мөн галаас эмээдэг хар муу сөрөг бүхнийг таны орон зайнаас үргээдэг билээ.
🕯️Лааны урсалт мөн их зүйлийг өгүүлдэг. Урсдаг лаа нь таны аль талд байрлахаас хамаараад өөрөө уйлж урсаж муу бүхнийг өөрийг биеэр царцааж байдаг.
🕯️Харин саванд байдаг шилтэй лааны зөвхөн дөл нь хүчтэй бол тухайн дөлөөр галын тайлал гэх зүйлийг хийж болдог. Галын дөлийг сайтар ажиглавал их тогтуун хийгээд дөл нь том тод, гол нь бадамлаж цэцгийн дэлбээ шиг болж байвал тухайн хүний гал энерги сайн байна. Эсэргээрээ бүдэг жижиг гал бас хар утаа хаях дөл тогтворгүй чичигнэх тусам элдэв гэмтэлтэй байдаг байна.
🕯️Таны асаасан лаа ямар нэг гадны нөлөөгүйгээр өөрөө унтарсан бол яах вэ?
1. Өөрөө утрах шалтгаан нь өөрийн биеэр эзнээ хамгаалж амиа өгч байгаа байх нь
2. Өөрөө унтарсан лааг дахин асаах гэж оролдоод хэрэггүй, мууг буцааж дуудах эрсдэлтэй гэж үзнэ.
3. Өөрөө утарсан бол таны амь нас эрсдэлд байх магадлалтай
4. Тухайн лаанд талархаад хаях хэрэгтэй байдаг байх нь
Лааны асалт, урсалт, дөл, гол, асаж дуусах хугацаа болон үлдэгдэл нь дүрс нь бүгд л чухал юм байна. 🕯️💯