06/06/2026
Нархажид бурханы дүр 🪷
Бадамлянхуа ба нар саран дэвсгэрт баруун хөлөө жийснээр улаан Цагийн бэлгэтийн хөхөн дээрээс дарсан,Зүүнээ хумьсанаар хар Аюулагчийн тохойг арагш харуулан дарсан нь атаагийн орон магнайн газарт дарсан/ Биеийн өнгө улаан галбын гал мэт сүр жавхлантай,нэгэн нүүр,хоёр мутартай,гурван мэлмийгээр ариун Хажодын орныг болгоогсон. Хоёр үнэнийг таалалдаа багтаасанаар хоёр гарын баруунаар очироор бэлгэдсэн бөхөгөр хутгыг урууд сунган барьсан нь омог тэргүүтэний орчлонгийн гэм бүгдийг тасдахыг бэлгэдсэн,Хажодын шидийг олохын дохионд зүүнээр цусаар дүүрсэн гавалыг дээд зүгт барьж амаа дээш зүглүүлсэнээр соёрхсон.Зүүн мөрөнд очироор бэлгэдсэн хадамга,дамар,хонх,гурван үзүүрт манжлага намирсанг барьсан.Тэргүүний үс хар,задгайлсанаар бүлхүүсний дээшихийг бүрхсэн идэр залуу хүслийн дэлгэр товгор хөхтэй, амгаланг үүсгэгч байдалтай,таван бэлгэ билгийн эрдэм төгссөний бэлгэдэл хүний хатсан таван толгойн титэмтэй,дотооддоо эгшиг гийгүүлэгч ариуныг бэлэгдсэн тавин хатсан толгойн унжлагтай, бэлгэ билгийн үзэгдэлээс бүтсэн үхээрийн үсийг дээслэн сүлжсэн унжлага нь мөрнөөс гуя хүртэл унжсан.нүцгэнээр таван мудрагаар чимсэн,бэлгэ билигийн гал бадарсаны төвд оршвой.
Нархажид бурханы тарни нь:
УМ УМ УМ САРВА БУДДА ДАГИНИЕЭ БАЗАР ВАРНАНИЕЭ БАЗАР БЭРА ЗАНАНИ ХУМ ХУМ ХУМ ПАД ПАД ПАД СУХАА.
Машид их адистэдтэй энэхүү 32 үсэгт тарнийг Чин сүжиг бишрэлээр өгүүлэн,сэтгэлдээ бясалган уншваас эдүгээ цагийн аюулаас магадтай аврах болно.
Эдүгээ цагийн 5 / цөв /аюул нь :
1. Цагийн цөв:Дөрвөн улирлын эх адаг солигдон,хур,цасан буухгүй цагтаа бууж,салхи шуурга,ган гачиг ихээр болох.Араатан амьтанд хорлогдох нь ихэсч,элдвийн өвчин ихээр дэлгэрнэ.
2. Насны цөв:Амьтны нас ахар болох,эхийн хэвлийд амьгүй болох,зарим төрмөгцөө үхэх,эдгэхгүй өвчин тусах,гамшиг осолд өртөн бага залуудаа үхэх,насыг жамаараа наслан үхэх нь цөөн болно.
3. Үзлийн цөв:Эцэг эхийн ачийг үл санаж,өргөл хүндлэлийг умартах,үзэл буруудсанаар 3 эрдэнэд үл итгэх,/бурхан,ном,хуврага/ үйлийн үр, буян нүгэлд үл итгэх.Өнөө маргаашийн эд эдлэл,алдар нэр олохын тулд юуг ч үл хайрлах тийм цаг болно.
4. Амьтны цөв:Амьтны бие жижигрэх,элдэв муу дүрстэн гарах.Бурхан шашин буяны зүгт үл зорин,аав ,ээж, ах дүүтэйгээ үл нийцэн,сэтгэл омогшин ухаан мухрах болно.
5. Нисваанисийн цөв:Аливаа үйлийг хүсэл шунал,уур, омгоор үйлдэх.Ичгүүр сонжуур үгүй болж,нисваанисээр/хорлох сэтгэлээр/ амьтны сэтгэл эзлэгдэх болно.
Нархажид бурханыг шүтсэний ач тус Нэгэнт бидний үед ирчихсэн дээрх цөвүүн цагийн зовлонгоос аврагч цорын ганц аврал нь Нархажид бурхан, Нархажид бурханы чог,лог/бүтээл юм. Нархажид бурханыг чин сүсгээр шүтэж,залбирваас эд баялаг үгүйрч хоосрох,нас буян хомсдох,арван зүгийн аливаа хорлол учрах,ган гачиг,зуд турханд өртөх зэрэг аюул эндлээс магадтай аврах ач тустай.