17/12/2025
БУЯНЫ ҮРИЙГ ХУРААХАД ТУСЛАХ БУРХАН БАГШИЙН НАЙМАН СУРГААЛ
1. БАГААС ЭХЭЛ
Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтад хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна.
2. БОДОЛ БИЕЛДЭГ
Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.
3. УУЧИЛЖ СУР
Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчхаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломж үргэлж байдаг.
4. ҮЙЛДЭЛ БҮР ҮР ДАГАВАРТАЙ
Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг санаарай.
5. ОЙЛГОХЫГ ХИЧЭЭ
Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийгөө ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал.
6. ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛ
Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй. Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна шүү дээ.
7. НАЙРАМДЛЫГ ЭРХЭМЛЭ
Амгалан байдал сэтгэл дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй. Сэтгэл тайван бол бүх зүйл эв найрамдалтай.
8. ҮРГЭЛЖ ТАЛАРХ
Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно.