ХАС монгол хутга

ХАС монгол хутга Үндэсний хэв шинжийг тусгасан орчин цагийн Монгол гар урлалын хутга Үндэсний хэв шинжийг тусгасан болон орчин цагийн Монгол гар урлалын хутга

08/04/2026

Ан ав, аялалд зориулагдсан HUNTERS загварын хос хутга болох Big hunter & Mini hunter тусгай хийц гарлаа. 52100 болон AISI420S ганг гар аргаар 5 давхарлан үелэсэн SANMAI STEEL. Хашын өнгөтэй G10 иш. Kydex х*й, Teklock тоноглолтой.

22/03/2026

BIG HUNTER загварын ангийн хутга шинэ өнгө гарлаа.

16/02/2026

Сүрээр дарагч хэмээх гал морин жилдээ элгээрээ энх тунх, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Титан тоногтой Хийморь загварын дан хутга, савхтай хийцийн захиалга хүлээлгэн өглөө.

10/11/2025

Гоё уу?
10н жилтэй тактикал маягийн бас нэг гоё загвартай болсоон🔥🔥🔥

ХАС монгол хутга 10н жилийн ойд.Бас л чамин тансаг материалууд ашиглан цор ганц хувь дархлав. 52100 ган зүрхнэч, AISI420...
12/10/2025

ХАС монгол хутга 10н жилийн ойд.
Бас л чамин тансаг материалууд ашиглан цор ганц хувь дархлав.
52100 ган зүрхнэч, AISI420S ган хацартай гар аргаар үелэсэн SANMAI ган. Fulltang хийц, хүнхэр таллагаатай.
Ишинд Титан, Kraken Timascus (organic pattern), Gold damascus carbon fiber.
Хуйг PD Craft Mongolia
Нийт урт: 215мм
Мөрний зузаан: 4мм
Ажлын хэсэг: 102мм

ХАС монгол хутга  10н жилийн ойд.Ганганаа барьж дийлэхгүй гялтайсан эд нэг гарлаа. #52100 ган зүрхэвчтэй   гангаар хацар...
07/10/2025

ХАС монгол хутга 10н жилийн ойд.
Ганганаа барьж дийлэхгүй гялтайсан эд нэг гарлаа.
#52100 ган зүрхэвчтэй гангаар хацарлаж үелэсэн ган, Хас логотой титан тээг, G10+титан иштэй.
Нийт урт: 262mm
Ажлын хэсэг: 135mm
Мөрний зузаан: 4mm max

Хас монгол хутга 10н жилийн ойд.Хутганы чанар, гангийн үзүүлэлт тулчихсан гэж хэлж болохоор ганц эд цор ганц хувь гарсаа...
07/10/2025

Хас монгол хутга 10н жилийн ойд.
Хутганы чанар, гангийн үзүүлэлт тулчихсан гэж хэлж болохоор ганц эд цор ганц хувь гарсаан.
зүрхэвчтэй гангаар хацарлаж үелэсэн ган, титан чимэг, ширэн х*йтай ангийн хутга. Энэхүү ганг үелэсэн нь тун ховор байдаг бөгөөд тусгайлан захиалж хийлгэсэн болно. Дангаараа ч илчийн боловсруулалт хийхэд тун төвөгтэй олон шат дамжлага шаардагддаг, маш өндөр хатуулагтай ган юм. Хэт өндөр хутуулагтай учир ихэвчлэн жижиг хутга хийдэг ч гадна талд нь зөөлөн гангаар бэхжүүлэн үелэсэн нь бат бөхийн үзүүлэлтийг харьцангуй нэмэгдүүлснээр том хутга хийх боломжтой болохоос гадна харагдах үзэмжийг илүү тансаг болгосон.
Хатуулаг: 65HRC
Нийт урт: 262mm
Ажлын хэсэг: 135mm
Мөрний зузаан: 4mm max

Титан дээр гар аргаар сийлбэр хийх нь маш өндөр ур чадвар, цаг хугацаа шаардсан туйлын ажилбартай процесс юм. Энэ нь ерд...
01/08/2025

Титан дээр гар аргаар сийлбэр хийх нь маш өндөр ур чадвар, цаг хугацаа шаардсан туйлын ажилбартай процесс юм. Энэ нь ердийн төмөр, ган эсвэл алт, мөнгө, зэс, гууль гэх мэт металлуудаас хамаагүй хатуу, уян чанар багатай тул боловсруулахад онцгой анхаарал, ур чадвар, тусгай багаж хэрэгтэй болдог бөгөөд урлахад илүү нарийн төвөгтэй, боловсруулалтын зардал өндөр гэдгээрээ ялгардаг. Титан нь алтнаас 20 дахин, мөнгөнөөс 13 дахин илүү, төмрөөс 5-8 дахин хатуу тул урлалд хэрэглэснээр илүү удаан эдэлгээтэй, үнэ цэнтэй, өвөрмөц бүтээл гардаг.

🛠 Ажилбартай талууд:

1. Материалын хатуулаг:

Титан нь маш хатуу, бат бөх материал тул сийлбэр хийх багаж хурдан мохох, элэгдэлд орох нь элбэг. Тиймээс хатуу карбид, алмазан үзүүртэй багаж ашигладаг. Гар ажиллагаагаар гүн сийлбэр хийхэд 1 хээний цэгийг л зурахад хэдэн минут шаардагдах нь бий.

2. Уян хатан биш:

Сийлбэрлэх явцад хэт их хүч шаарддаг, нягт нямбай гар ажиллагаа хэрэгтэй. Мөн л багаж түргэн элэгдэх, эвдрэх нь элбэг.

3. Дулаан дамжуулалт багатай:

Халааж зөөлрүүлэхэд бусад металл шиг амархан хэлбэрждэггүй. Зүлгэх, хөрөөдөх, тасдах, өрөмдөх, сийлэх гэх мэт механик ажиллагааны үед тухайн хэсэгт халалт үүсэн хатуурах (work hardening) шинж чанарай тул багажыг хурдан элээх, өөрийн гадаргуу гэмтэх эрсдэлтэй.

4. Алдаа засах боломж муу:

Хэт бат бөх тул алдаа гарвал засах бараг боломжгүй, бүтээлийг дахин эхлэх шаардлага гардаг.

5. Сөрөг нөлөө:

Титан өөрөө хортой металл биш боловч түүнийг боловсруулах явцад үүсэх тоос, утаа, үнэр нь удаан хугацаанд өртсөн тохиолдолд уушги, арьс, хараанд сөрөг нөлөөтэй

🌟 Давуу талууд:

✔️Маш бат бөх, зэврэлтэнд тэсвэртэй:
Ус, хөлс, хүчил, зэвэнд тэсвэртэй тул олон зуун жил хадгалагдана.
✔️Хүний биед элдэв харшил, сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Титан нь никель, хром, хар тугалга гэх мэт харшил өдөөдөг элемент агуулаагүй. Мөнгө, зэс, ган зэрэг металлууд зарим хүмүүст арьсны харшил үүсгэдэг бол титанд ийм тохиолдол бараг байдаггүй.
Ялангуяа арьс мэдрэмтгий хүмүүс, арьсны өвчтэй хүмүүс титанан гоёл, цаг, бугуйвч гэх мэт эдлэлүүд сонгох нь хамгийн зөв сонголт.
✔️Өнгөний тогтвортой байдал:
Цаг хугацаа өнгөрөхөд гялалзалт, өнгө алдахгүй, өнгөлөг хэвээр үлддэг.
✔️ Титан исэлдэх чадвартай тул цахилгаан аноджуулалт (anodizing) хийснээр олон төрлийн өнгө (цэнхэр, нил ягаан, алтлаг, ногоон гэх мэт) гаргаж болдог.
Энэ нь будаг биш, титаны гадаргууд нөлөөлсөн байгалийн гэрэл хугаралтаас үүдэлтэй өнгө тул тогтвортой, элэгдэхгүй.
✔️Орчин үеийн технологийн металл:
Агаарын болон сансрын технологид хэрэглэгддэг ховор металл учир бүтээл үнэ цэнтэй болдог.
✔️Титанаар урласан бүтээлийн амьдралын хугацаа хэдэн зуунаар яригдах боломжтой.

💎 Дүгнэлт:
Титан дээр сийлбэр хийх нь зөвхөн гоёл биш шинжлэх ухаан, гар урлал, гоо зүйн цогц нэгдэл юм. Энэ нь тухайн дарханы сэтгэлгээ, мэдрэмж, тэвчээрийг илэрхийлдэг, дахин давтагдашгүй урлагийн үнэ цэнэтэй нэгэн төрөл болсон. Сансрын болон агаарын хөлөгт хэрэглэгддэг титаныг урлагт ашиглана гэдэг бол технологи, уламжлалт урлалын хослол бөгөөд тухайн бүтээл олон арав зуун жилийн эдлэгээ дааж үеэс үе дамжин эдлэгдэх боломжтой гайхалтай үр дүн юм.

31/07/2025

Шинэ цагийн монгол хутга ХИЙМОРЬ загварын тусгай захиалга дүүрлээ. Үндсэн хийц дээр нэмэлтээр титан сийлбэр хийж чимэглэв.

Address

Darkhan

Telephone

89282800

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ХАС монгол хутга posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share