06/03/2026
1917 онд Оросын эмэгтэйчүүд “Талх ба Энх тайван” (Bread and Peace) уриатай ажил хаялт хийсэн нь February Revolution эхлэл болж тэр өдөр нь одоогийн тооллоор 3-р сарын 8 байсан тул энэ өдрийг албан ёсоор сонгож Эмэгтэйчүүдийн баярын өдөр хэмээн тэмдэглэх болсон түүхтэй.
1910-аад оны үед Орос орон маш хүнд нөхцөлд байсан.
- Дэлхийн I дайн – Олон эрчүүд дайнд явсан тул үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд олноор ажиллах болсон.
- Хүнсний хомсдол – Талх, хүнс маш ховор болж урт дараалал үүсдэг байв.
- Инфляц – Цалин өсөхгүй мөртлөө барааны үнэ огцом нэмэгдсэн.
- Хөдөлмөрийн хүнд нөхцөл – Өдөрт 10–12 цаг ажиллах нь энгийн зүйл байсан.
Иймээс эмэгтэй ажилчид талх (хүнсний хангамж) болон энх тайван (дайныг зогсоох) гэсэн шаардлага тавьж эхэлсэн.
Жагсаал хэрхэн эхэлэв.
1917 оны 3-р сарын 8-ны өглөө Петроградын нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэй ажилчид ажлаа орхиж, гудамжинд гарч бусад үйлдвэрүүдийг ажил хаялт хийхийг уриалсан.
Удалгүй ойролцоогоор 90,000 гаруй ажилчин ажил хаялтанд нэгдсэн жагсаал хот даяар тархсан
хүмүүс “Талх өг!”, “Дайныг зогсоо!” гэж уриалж байв.
Дараагийн хэдэн өдөр ажил хаялт 200,000 гаруй ажилчинд хүрсэн оюутнууд, жирийн иргэд жагсаалд нэгдсэн, үйлдвэрүүд хаагдаж хот бараг зогсонги байдалд орсон.
Засгийн газар цэргүүдийг жагсаал тараахаар явуулсан боловч зарим цэргүүд жагсагчдыг буудахаас татгалзаж зарим нь бүр жагсагчдын талд орсон.
Энэ хөдөлгөөн хэдхэн хоногийн дотор томоохон хувьсгал болж өргөжиж үр дүнд нь:
Оросын хаан Nicholas II хаан ширээнээс бууж Оросын эзэнт гүрэн задран унаж шинэ түр засгийн газар байгуулагдсан.
Иймээс эмэгтэйчүүдийн энэ тэмцлийг дурсаж 3-р сарын 8-ныг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэх болсон.
Дан ганц энэхүү жагсаалаар тус өдрийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөөгүй 20-р зууны сүүл, 21-р зууны эхэн үед ч Европ болон Америкт олон эмэгтэй үйлдвэрт ажиллаж байсан ч бага цалин, урт цагийн ажил, муу хөдөлмөрийн нөхцөл зэрэг асуудалтай тулгарч байсныг 1910 онд Данийн Копенгаген хотод болсон International Socialist Women's Conference-ийн үеэр герман тэмцэгч Clara Zetkin эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөртэй болох санал гаргасан.
Энэ санал олон орны төлөөлөгчдөөр дэмжигдэж, жил бүр тэмдэглэх өдөр бий болсон. Тэгэхлээр энэ өдөр бол
✅ Товчхондоо:
3-р сарын 8 бол зүгээр нэг баяр биш, харин эмэгтэйчүүдийн эрх, хөдөлмөрийн нөхцөл, тэгш байдлын төлөөх тэмцлийн түүхийг сануулдаг өдөр юм.
Тэгвэл Социализмын үед бид 3-р сарын 8-ныг албан ёсоор өргөн тэмдэглэдэг байсан. Тухайн үед:
Үйлдвэр, байгууллагууд баярын хурал хийдэг
Шилдэг эмэгтэй ажилчдад шагнал, өргөмжлөл гардуулдаг
Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн амжилтыг олон нийтэд алдаршуулдаг байсан.
Эмэгтэйчүүд аль ч нийгмийн түүхэн үе шатуудад нийгмийн оролцоо маш их байсан бөгөөд ар гэрийн ажлаа ч амжуулж нийгэмд ч хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Өдгөө ялангуяа монголчуудын хувь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь хэрхэн байгаа билээ?
Аль салбарт илүү байж аль салбарт оролцоогоо хүргэж чадахгүй байна вэ?
Боловсролын салбарт давамгай байр суурьтай, эдийн засагт хамгийн идэвхтэй оролцдог ар гэрээ авч явдаг өрх толгойлсон эмэгтэйчүүд нийгэмд маш их байгаа гэтэл эмэгтэйчүүдийн төлөө шийдвэр гаргах улс төр, удирдах түвшинд оролцоо тун чамалмаар байна ⁉️
Иймд GA Modern Home Decor дэлгүүрийнх нь хамт олон "Эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ хайртай байх цаг ирсэн. Нэгнээ дэмжиж, урам өгч хамтдаа гэрэлтье 🌟 бүсгүйчүүдээ" хэмээн уриалж байна. Уг уриалгад нэгдэж дэмжиж буй бүх бүсгүйчүүддээ 3 сарын 8-ны өдөр бүх бараагаа 10% хямдруулан өгөх болно оо.
Бизнес эрхэлж буй бусад эмэгтэйчүүдээ мөн уг уриалгад оролцохыг уриалж байна. Хамтдаа гэрэлтье 🥰