Montheron shop

Montheron shop Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Montheron shop, Ulaanbaatar.

22/12/2025

Зовсоны эцэст Зовдог.
Хүмүүс зовсоны эцэст жаргадаг гэж боддог, гэтэл зовсоны эцэст улам зовдог санагддаг. Зовлонгоосоо салъя гэж бодож байгаа бол одоо л өөртэйгөө тэмцэх. Тэрнээс одоо зовоод л ирээдүйд жаргана гэсэн үг биш. Гэнэт л жаргал хаанаас ч юм гараад ирэх юм шиг санадаг хүмүүстээ зориулж энэ түүхийг бичлээ. Гэнэт л өвчин эдгэчих юм шиг, гэнэт нэг архичин ухаарчих юм шиг, гэнэт нэг эм уугаад л хүүхэдтэй болох, гэнэт л хавдар үгүй болох, гэнэт л бүх зүйл сайхан болчих юм шиг хийсвэр бодлоо болиорой гэж энэ түүхийг бичлээ. Жаргал, зовлон бүгд өр төлөөстэй байдаг. Эмчлүүлэгчид дунд маань үнэгүй эм тан ууж эмчилгээ хийлгэдэг нилээд олон хүмүүс байдаг. Мөнгө байхгүй байсан ч надаас зээлж болох уу гэж асууж байгаад нь баярладаг. 👍 өөртөө хайртай байж өөрийгөө хайрладаг хүнийг өрөөл хайрладаг. Өөртөө хайргүй хүнийг үр хүүхэд, хань ижил ч хайрладаггүй шүү.
Та нартаа нэг түүх ярьж өгье. Бүсгүйчүүд минь эрхээ хамгаалах өдрөө эрхэлж өнжөөрэй😁
Нэг эмээ улсын эмнэлэгийн гадна уйлаад сууж байсан. Одоогоос 6 жилийн өмнө. Маш туранхай бөгтөр ядруухан хөл гар тахийж майжийсан хөгшин байсан. Үе мөч их өвддөгөөс болж өвчин намдаах хүчтэй эмүүдийг өдөр болгон бараг 7 жил маш их хэмжээгээр ууснаас болж ходоод дурандуулсан битүү шарх, хоол унд идэж ууж чадахгүй үхлээ хүлээхнээ гэж тэр эмээ над ярив. Настны жин 38кг нэг зээ охин нь эмнэлэгээр авч яваа. Сургуулиас нь дуудаад явчихсан намайг ирж авахыг хүлээж сууна гээд уйлж байсан саяхан санагдаж байна. За тэгээд ямарч байсан хөгшинд хоол идэж чаддаг болох уу? Та тан ууж байсан уу гэсэн үнэхээр хоол цайгаа идэж ууж чадаж байвал ядаж үхтэлээ өвчин намдаахаа уугаад үхэхсэн гэв. Өдрийн эмчилгээнд авч дотроос эм тан уулгав. Эгч овоо дээрдэж зээ охин авчирч өгөөд явна 5 хоноод нэг өдөр намайг эмнэлэг авч явах хүн байдаггүй, би эмчилгээгэж таслах нь гээд над утас ирэв. За та яаж ийж байгаад ирэхийг бодоорой гэв. Би дотроо үр хүүхэд цөөн хүн бна гэж бодсон боловч 8 хүүхэдтэй ээж байв. Хар бага наснаас өнчин өрөөсөн байж, зовж зовж насанд хүрэв, ганцаараа байхын зовлон хэцүү тул 8 хүүхэдтэй болов нөхөр залуугаараа өнгөрсөн. Одоо л жаргах нь мөн ч их зовлоо доо гээд бодсон, эмч нурууны мрай авхуулаад ир гэхэд ээждээ мөнгө өгөх надад нэг ч хүүхэд байсангүй. Нэг нь ч намайг тоосонгүй. Тэтгэвэрээ зээлээд бага хүүдээ машин авахад тусалсан. Том охины энэ муу охин над тусалж надтай байдаг ухаантай. Дуртайдаа биш хойд аавтайгаа таардаггүй. Хүүхдүүддээ төвөг удахгүй гэж хажуу айлын охин Эрээн хот явахад нь үе мөчний ногоон эм байнга захиж уусан хоолны оронд хоол болгож өдий хүрлээ. Одоо нэг зовохгүй л үхчихмээр санагдах. Бас барж дуусгаагүй үйл байгаа бололтой гэж хэлэв. За ингээд эгч бид хоёр 8 хоног эм тангаа ууж эмчилгээнд явж арай дээрдээд эм тангаа дуусгаад эргээд ирэхээр тохирч салав. Эгч улиралдаа нэг ирж эм тан ууна, зүү шавар тавиулна. Ингээд бараг жил шахуу эгч халуун хайлмагтай ирнэ, банштай цайтай ирнэ, над юу бна өгөх гээд л хайгаад байна, нэг удаа шилэн трико авчирч өгөв. Жил гаруй бид хоёр ямарч үнэ төлбөр авсангүй 4 удаа ирж эмчилгээ 5 удаагийн давтамжтай эм тан ууж хамаагүй сайжирч аваад нэг хэсэг алга болов. 2024 оны 8 сард нэг дуудлага ирсэн нь том охин нь байв. Ээж маань өнгөрсөн тантай намайг уулзаж заавал үзүүлээрэй гэж захисан юм гээд яриа тасрав тэр эмэгтэй ч ирсэнгүй. Тэгээд саяхан санаанд оров. Тэр эгч ингэж хэлсэн зовсоны эцэст жаргана гэж их худлаа үг байна. Зовсоны эцэст бүр зовдог юм байна гэж хэлсэн үг🥲

30/11/2025
05/11/2025

БИ БУУЖ ӨГЛӨӨ!

Ойрын хэдэн жилдээ ажил төрөл хийнэ гэхээ больё, эвлэрлээ.

Томыгоо сургуульд, 2 багыгаа цэцэрлэгт оруулчихаад ажил хиймээр санагдаад бүр болдоггүй. Угаасаа Монголын нийгэмд хоёулаа ажиллахгүй л бол болохгүй, мөнгө дутна уу гэхээс илүүдэхгүй.

Ханиаж, нусаа гоожуулсаар алдаг оног цэцэрлэгтээ явсаар байсан болохоор юу ч хамаагүй хиймээр л санагдаад тэрүүхэн тэндээ хүүхдүүдийнхээ байдлыг харзнаад ажил хайж байв. Ихэнх ажилд мэдээж цаг нь таарахгүй.
3 жаахан хүүхэд өвдөнө, хахир өвөл ирж байна.

"Энэ ажил ч чөлөө нтр өгөхгүй биз, энэ чинь ямар их цагаар ажиллуулна гэнэ вээ!" гэж шүүсээр л..Яг ажилд орно гэсэн итгэлгүй ч юуны магад гээд л хайж байв.

Ээжүүдийн группээр дүүрэн цэцэрлэгт өгчихөөд хийх ажил бна уу гэсэн пост.
Түүний доорх коммэнтуудыг бас шалгана аа. Ганц нэг рүү нь ярьж, чатлаж ч үзсэн.
Нэг бол гэрээс хол. Хамаг цаг түгжрэлд..
Нэг бол бүтэн цаг ажиллана, хүүхэд өгөх авах цаг таарахгүй..

Тэгж байтал танил маань хүлээн авах дээр суух хүн авна гэхээр нь, бас гэрээс тийм ч хол биш болохоор нь цалинг нь ч асуулгүй эхлээд хэдээс хэдэн цагийн хооронд ажиллахыг нь асуугаад, тэр дороо нөхөртэйгээ ярьж шийдвэр гаргаад орохоор боллоо.

ТЭГЭЭД БИ АЖИЛД ОРОВ.
Өөрөө адилхан л ээж хүн учраас хүүхэд өвдөх зэрэгт огтхон ч санаа зовох хэрэггүй, ойлгоно, чөлөө өгнө гэв. Хүүхдүүдээ 16:30д авдаг болохоор 9-16 хооронд ажиллахаар тохиров. Ямар ч өндөр цалингаас илүү нөхцөл. Надад ийм газар, ийм ажил олгогч олдох ч үгүй. Надад байтугай л өөр хүнд олдохгүй биз.

Би аль болох л хурдан ажиллаж эхэлмээр байна гээд шууд тавдахь өдрөөс эхлээд ажиллав. Тав дахь өдрөөс ч гэж дээ! Зөвхөн тав дахь өдөр л ажилласан.

ГАНЦХАН ӨДӨР ажил хийв. Маргааш нь амралтын өдөр хүүхэд халуурав. Нэг дэхь гэхэд гайгүй болчих байх гээд эмнэлэгээр явлаа. Бүтэнсайны орой сайжирсангүй гайгүй байсан дүү нь нэмэгдэв.
Ингээд 1 дэхийн ажил худлаа болсон тул бүтэнсайны орой хэллээ.

"Зүгээр ээ, санаа зоволтгүй хүүхдүүдээ эдгээгээд ир" гэлээ.
Болчих байх гээд л эмнэлгээр баахан явлаа. Зөндөө эмчилгээ, зөндөө эм авлаа..

Ганц өдөр ажилласан тэр өдрөөс хойш 8 дахь хоног дээрээ бага хоёр маань ч дээрдсэнгүй, том нь нэмээд халуурлаа. Хүүхдүүд өвдөхийн хажуугаар ажил яанаа! гэж санаа зовсоор. Хэдийгээр намайг санаа зоволтгүй гэсэн ч хүний ажлыг алдагдуулж байгаа нь тодорхой учир санаа зовохгүй байх аргагүй..

9 хоноод хүний ажил алаад яахав, эртхэн өөр хүн олог гэж бодоод "Миний ажил хийх худлаа юм байна, больё" гэж хэллээ. Ингээд 10 дахь хоног дээрээ бага хоёрыгоо аваад эмнэлэгт хэвтэв.

Үнэндээ гутармаар..Зөндөө их антибиотик ууж, иллэг, бумба, хар цай, зөгийн балтай татлага, утлага гээд л хийгээд, хичээгээд байхад хүндэрсээр байгаад хэвтэв. Эмнэлэгт хэвтэнэ гэдэг үнэндээ л аймшигтай муухай мэдрэмж..

Одоо больё доо яршиг,

Ялангуяа Монголд хүүхдүүдийнхээ хажуугаар ажил хийнэ гэдэг үлгэрийн далай юм байна. Хүүхдүүдийг нь харах хүн байхгүй бол гэртээ байхаас өөр сонголтгүй.

Гунигтай байна.
(БЗД ийн эмнэлэг)

Залуу ээжийн тэмдэглэл

03/11/2025

3 өрөө байраа зараад 5 ханатай гэрт амьдардаг тэнэг гэнэ ээ.🥴
Үгүй дээ хонгорууд минь төсөөлдөөө…🙄
Дээд, доод, хажуу айл гэж санаа зовохгүй, хашаандаа саравч, сагсны шийдтэй, цэцэг, мод тарьчихсан, урдуур нь гол урсаад л, мах шарж идээд л, машин тэрэгний доогуур орно гэхгүй хашаандаа чөлөөтэй гүйж тоглох хүүхдүүд гоё байгаа биз дээ.🥰

3 өрөө байрнаас илүү 5 ханатын минь амьдрал амар тайван, сайхан байна өө.✌🏻

Address

Ulaanbaatar

Telephone

+97612345678

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Montheron shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share