D.sign

D.sign Bring your ideas! We create it!

🪷Хосоороо хамгийн гоё 🪷
17/05/2026

🪷Хосоороо хамгийн гоё 🪷

Өлзий хээтэй авдар, мандала 🪷ӨЛЗИЙ хээний УТГА, БЭЛГЭДЭЛТус хээ нь эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан на...
15/05/2026

Өлзий хээтэй авдар, мандала 🪷

ӨЛЗИЙ хээний УТГА, БЭЛГЭДЭЛ

Тус хээ нь эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлэгддэг учир эрт дээр үеэс Монголчууд гэрийн эд хэрэгсэл, гоёл зүүлт, хувцас эдлэлдээ өргөн хэрэглэсээр ирсэн уламжлалтай.

Айл гэрийн авдар, үүд хаалга, хашаа зэрэгт оруулсан байдгийн учир нь тухайн айл, цаашлаад улс гүрэнд өвчин зовлонгүй, дайн дажингүй, хулгай дээрэмгүй байхыг бэлэгдэн домнодог байжээ.

Гол хэсэгт байрлах Ромбо дүрс нь аливаа гаднаас ирэх муу энергийг дотогш нь оруулдаггүй, гадагш буцаадаг увидастай тэмдэгт бол Өлзий хээний уялага буюу эхлэл төгсгөлгүй үргэлжилсэн зураас нь урт удаан наслах, хэзээд төгсгөлгүй сайны дээд өлзий учралыг ерөөн бэлэгддэг байна.

mandaladecor mandalaflower mandalaartwork mandalastone mandalarocks mandala homedecor homedecoration homedecorideas

12/05/2026

Гар сийлбэр үү ??
Та бүхэнд авдарын сийлбэрийн явцын зургаас…

Захиалга маань бэлэн гарлаа 🪷Бидэнд итгэж, өвлөгдөн үлдэх үнэ цэнэ бүхий авдар, тоонот мандалагаа захиалсан эрхэм захиал...
28/04/2026

Захиалга маань бэлэн гарлаа 🪷

Бидэнд итгэж, өвлөгдөн үлдэх үнэ цэнэ бүхий авдар, тоонот мандалагаа захиалсан эрхэм захиалагчдаа БАЯРЛАЛАА 😊🙏

Гар урлалаар гэрээ чимье 🤩.

ШИНЭ ЗАГВАР 🤩🤩🤩Орчин үеийн интерьерын шийдлийг уламжлалт хэв маягтайгаа холбон гаргасан Console cabinet/ Console table б...
24/04/2026

ШИНЭ ЗАГВАР 🤩🤩🤩

Орчин үеийн интерьерын шийдлийг уламжлалт хэв маягтайгаа холбон гаргасан Console cabinet/ Console table буюу КОНСОЛ шүүгээ бэлэн гарлаа.

Төв хэсгээсээ мандала цэцэг дэлгэлэрэн түгэж буй цэцгийн хээг гараар урлан, уламжлалт аргаараа углуурагдан зангидаж бүтээлээ.

Гэрийн үүд хэсэгтээ хослуулан тавихад хамгийн тохиромжтой бөгөөд гэрт үнэ цэнэ бүрдүүлэхээс гадна, дулуун уур амьсгал төрүүлэх ногоон өнгө 💚

Тооно загвар авдарын хамт 😇🤩, Монгол гар урлал, үнэ цэнийг илэрхийлсэн бүтээл Захиалгаар бүх загвар гарч байна. Шоүрүүм ...
10/04/2026

Тооно загвар авдарын хамт 😇🤩,

Монгол гар урлал, үнэ цэнийг илэрхийлсэн бүтээл

Захиалгаар бүх загвар гарч байна.
Шоүрүүм хаяг: Скай Гарден 716 байр 1 давхарт

Захиалагчийн хүсэлтээрАвдар болон пянзны хослол 🤩 гарлаа. Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм захиалагч нартаа баярлалаа. Г...
10/04/2026

Захиалагчийн хүсэлтээр
Авдар болон пянзны хослол 🤩 гарлаа.
Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм захиалагч нартаа баярлалаа.
Гар урлал хамгийн үнэ цэнэтэй😇.

#гарсийлбэр #авдар #мандала

ТООНО ЗАГВАР /шинэ загвар/Хэмжээ: 115/115Материал: 100% мод, гар сийлбэрШигтгээ: ногоон хаш чулууТооно гэртээ залахын уч...
27/03/2026

ТООНО ЗАГВАР /шинэ загвар/

Хэмжээ: 115/115
Материал: 100% мод, гар сийлбэр
Шигтгээ: ногоон хаш чулуу

Тооно гэртээ залахын учир бэлгэдэл 😊
Тооноор нарны гэрэл шууд орж ирдэг учир:
-Амьдралын эрч хүч, аз жаргалын эх булаг.
Тоононы дугуй хэлбэр:
-Амьдарлын мөчлөг, тасралтгүй үргэлжлэл, мөнхийн эргэлт.
Тооно нь уньтай холбогддог тулгуур байдаг тул
-Гэр бүлийн бат бөх холбоо, эв нэгдлийг илтгэнэ.
Монголчууд бид тооно хамгийн ихээр дээдлэн хүндэлсээр ирсэн бөгөөд муу муухайг зайлуулан хөөдөг гэж үздэг тиймээс
-Аз хиймор, хамгаалалтын бэлгэдэл хэмээн үздэг.
Тооно нь гэрийн орой дээр байрлаж, тэнгэрлүү нээлттэй байдаг тул
-Мөнх тэнгэр, орчлон ертөнцтэй холбогдох гарц гэж үздэг байна. 😊

ХОС БУДДА /3-н хосоороо/Энэрэн нигүүлсэх, Амар амгалангийн бэлгэдэлт Будда ханын декор 🙏Шинэ бүтээлээ танилцуулж байна. ...
26/03/2026

ХОС БУДДА /3-н хосоороо/

Энэрэн нигүүлсэх, Амар амгалангийн бэлгэдэлт Будда ханын декор 🙏
Шинэ бүтээлээ танилцуулж байна. 🤩🕉️

Будда декорыг гэртээ байрлуулснаар:
👉Гэрийн энергийн түвшин сайжирна.
👉Гэрт дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ.
👉Хар, цагаан хэл амнаас хамгаална.

Хэмжээ: 90/60

#гарсийлбэр

Address

Ulaanbaatar

Telephone

+97680118313

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when D.sign posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share