08/07/2026
Эрхэм хүндэт харилцагч, үйлчлүүлэгчид ээ,
Enza Home Mongolia тавилгын дэлгүүр нь Аргын тооллын долоодугаар сарын 10-ны өдрөөс долоодугаар сарын 19-ны өдрийг дуустал Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан амрах болсныг хүндэтгэлтэйгээр мэдэгдэж байна.
Бид долоодугаар сарын 20-ний өдрөөс эхлэн хэвийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.
Та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, хүчит бөх нь хүчтэй, хурдан хүлэг нь цовоо, мэргэн харваач нь ончтой, төрт ёсны их баяр нь дэлгэр сайхан болохыг хүсэн ерөөе.
Сайхан наадаарай! 🇲🇳