Call Directions Website Contact the business

OEO DIY буюу өөрөө бүтээх урлал сонирхогчдын цугларах хаяг:
| Хүннү молл 1 давхар
| Төв номын сан Гурван гал худалдааны төв 1 давхар
| Эдү парк 2 давхар

28/09/2026

▫ Хүүхдийн хийсэн жижигхэн зүйлсийг бид заримдаа зүгээр л тоглоом гэж хардаг. Харин хүүхдийн хувьд тэр нь өөрийн төсөөллийг бодит болгож үзсэн анхны оролдлого байдаг.

Цаас нь буруу хайчлагдаж, наасан зүйл нь салж болно. Тэр бүрд дахиад өөрөөр хийж үзнэ. Өчигдөр чаддаггүй байсан зүйлээ өнөөдөр өөрийн гараар бүтээх тэр мөчид хүүхэд зөвхөн бүтээл хийж байгаа юм биш. Өөртөө итгэж сурч байдаг.

Бид түүний ирээдүйд ямар мэргэжил сонгохыг мэдэхгүй. Харин сонирхлыг нь анзаарч, оролдох боломж өгч чадна. Өнөөдөр ширээн дээр нь хөглөрөх өнгийн цаас, утас, товчнууд ирээдүйн нэг өдөр түүний хамгийн дуртай зүйлээ олж нээх эхлэл ч байж мэднэ.

Хүүхэд насандаа хийсэн жижигхэн үйлдэл бүр ирээдүйн өөрийг нь бүтээж байдаг.

OEO гар урлал
https://oeo.mn/

23/09/2026
БИД ОЁО-ГИЙН ДАРААГИЙН 5 ЖИЛИЙГ ХАМТ БҮТЭЭХ УДИРДАГЧАА ХАЙЖ БАЙНА2021 онд бид “Оёо гар урлал” төслөө эхлүүлж байсан бол ...
23/09/2026

БИД ОЁО-ГИЙН ДАРААГИЙН 5 ЖИЛИЙГ ХАМТ БҮТЭЭХ УДИРДАГЧАА ХАЙЖ БАЙНА
2021 онд бид “Оёо гар урлал” төслөө эхлүүлж байсан бол өнөөдөр хэдийн 5 жил өнгөрчээ.
Оёо бол бидний хувьд зөвхөн гар урлалын дэлгүүр, бизнес биш.
Бид бүтээлч, хийж буй зүйлдээ сэтгэл гаргадаг, гүйцэтгэл болон чанарыг эрхэмлэдэг хүмүүс олон болох тусам нийгэм илүү сайхан болж, улс орон илүү хүчирхэг хөгжинө гэдэг итгэлээр энэ төслийг эхлүүлсэн.
Гар урлал хийх мөчид хүн түр зогсож, өөрийн дотоод ертөнцөө чагнаж, гараараа бүтээж, хийсэн зүйлээсээ баяр баяслыг мэдэрдэг.
Тиймээс бид илүү олон хүнийг гар урлалд дурлуулж, өөрийн гэсэн гайхамшигт бүтээлч ертөнцөө нээгээсэй гэж хүсдэг.
Одоо Оёо дараагийн шатандаа гарахад бэлэн байна.
Бидэнтэй адилхан сэтгэж, энэ үнэ цэнийг ойлгож, Оёог зөвхөн удирдаад зогсохгүй томоор харж, хөгжүүлж, шинэ санаа төрүүлж, хүчирхэг баг бүрдүүлэн бодит ажил болгож чаддаг БҮТЭЭЛЧ УДИРДАГЧ хайж байна.
Та:
— Шинийг санаачлах дуртай
— Бизнесийн сэтгэлгээтэй
— Баг удирдах чадвартай
— Хариуцлагатай, гүйцэтгэл сайтай
— Гоо зүй, бүтээлч сэтгэлгээг мэдэрдэг
— Хүмүүст эерэг өөрчлөлт авчрах ажил хийхийг хүсдэг бол
Оёо таны дараагийн бүтээл байж болох юм.
Бид зөвхөн ажилтан хайгаагүй.
Бид Оёо-гийн дараагийн түүхийг хамт бичих манлайлагч, бүтээгч, хамтрагчаа хайж байна.
Хүмүүсийн өдөр тутмын амьдралд бүтээлч мөч, баяр баясал, үнэ цэнэ нэмэх энэ сайхан ажилд бидэнтэй нэгдээрэй.
Ирээдүйгээ гараараа бүтээе.
Оёо-той хамт.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих "She STARS-2026" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны уур амьсгалыг гар урлалийн во...
23/09/2026

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих "She STARS-2026" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны уур амьсгалыг гар урлалийн воркшопоороо чимж, хамтран ажилласандаа баяртай байна. 🎨💜

Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн энэхүү гайхалтай хөтөлбөрийг санаачлагч болон нийт оролцогчдод амжилт хүсье! ✨Golomt Bank

#БизнесЭрхлэгчдийгДэмжигчБанк #оёогарурлал

▫ ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛД ЗОРИУЛСАН БҮТЭЭЛЧ БАГЦУУДХүүхдийнхээ сониуч зан, бүтээлч сэтгэлгээ, гарын ур дүйг хөгжүүлэх сонирх...
15/09/2026

▫ ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛД ЗОРИУЛСАН БҮТЭЭЛЧ БАГЦУУД

Хүүхдийнхээ сониуч зан, бүтээлч сэтгэлгээ, гарын ур дүйг хөгжүүлэх сонирхолтой бэлгийг OEO-оос сонгоорой.

Өөрийн гараар угсарч, туршиж, бүтээх явцдаа хүүхэд:
👉 Техникийн анхан шатны ойлголттой болно
👉 Логик болон орон зайн сэтгэлгээгээ хөгжүүлнэ
👉 Тэвчээр, төвлөрөл, гарын ур дүйгээ сайжруулна
👉 Өөрийн бүтээсэн зүйлээрээ тоглох баяр баяслыг мэдэрнэ

Модон урлал, удирдлагатай машин, робот нохой, завь, хатгамал, сийлбэр зэрэг олон сонирхолтой сонголттой.

САЛБАР
📍 Хүннү молл | 1 давхар
📍 Төв номын сан, Гурван гал 1 давхар
📍 Хүргэлтээр авах | https://oeo.mn/
☎️ 7507-9966

09/09/2026

▫ ӨӨРИЙН ГАРААР БҮТЭЭХЭД БЭЛЭН

OEO гар урлалын дэлгүүрт шинэ модон урлалын бэлдэцүүд ирлээ. 🤎

Нэг хайрцаг дотроо бүтээлээ хийхэд хэрэгтэй:
👉 Модон бэлдэцүүд
👉 Шаардлагатай хэрэглэгдэхүүн
👉 Алхам алхмаар хийх заавар гээд бүх зүйл нь багтсан

Тусад нь материал хайх шаардлагагүй — хайрцгаа нээгээд л бүтээлээ эхлүүлнэ. ✨

САЛБАР
📍 Хүннү молл | 1 давхар
📍 Төв номын сан, Гурван гал 1 давхар
📍 Хүргэлтээр авах | https://oeo.mn/
☎️ 7507-9966

▫ ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ АЖИЛД АВНА🧵 Оёо гар урлалын дэлгүүртГар урлал, бүтээлч зүйлсэд дуртай, эерэг хандлагатай таныг манай...
25/08/2026

▫ ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ АЖИЛД АВНА

🧵 Оёо гар урлалын дэлгүүрт
Гар урлал, бүтээлч зүйлсэд дуртай, эерэг хандлагатай таныг манай хамт олонд урьж байна 🤍

🔹 Гүйцэтгэх үүрэг:
• Харилцагчдад гар урлалын материал, бүтээгдэхүүний талаар зөвлөгөө өгөх
• Борлуулалтыг нэмэгдүүлэх, найрсаг үйлчилгээ үзүүлэх
• Бараа өрөлт, эмх цэгцийг хангах

🔹 Тавигдах шаардлага:
• Харилцааны соёлтой, зөв хандлагатай
• Хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах
• Гар урлал, оёдол, DIY зүйлс сонирхдог бол давуу тал болно
• Туршлагагүй байж болно (сургаж авна)

🔹 Бид танд:
• Тогтмол цалин
• Дулаан, найрсаг хамт олон
• Сонирхолтой, бүтээлч орчин
📞 Холбоо барих: 85003818

Доорх линкээр орж анкетаа бөглөнө үү: https://me-l.co/knyfja8x

24/08/2026

▫ Японы SUNFELT брэндийн өхөөрдөм хөөрхөн бэлдцүүд 10%OFF

SUNFELT брэндийн давуу тал нь хүүхэд өөрөө оёж хийхэд хамгийн тохиромжтойгоос гадна гараа хатгах болон өөрийгөө гэмтээх ямар ч аюул учруулахгүй зүүтэй гэдгээрээ хамгийн том давуу тал болдог.

САЛБАР
📍 Хүннү молл | 1 давхар
📍 Төв номын сан, Гурван гал 1 давхар
📍 Хүргэлтээр авах | https://oeo.mn/t/sunfelt-brand
☎️ 7507-9966

Address

ОЁО ГАР УРЛАЛ
Ulaanbaatar
17110

Telephone

+97675079966

Alerts

Be the first to know and let us send you an email when OEO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to OEO:

Shortcuts

Share