Carved Mongolia

Carved Mongolia Соёлын Өв Өвлөн уламжлагч таны хүссэн загвар хийцээр монгол гэрийг чанартай хурдан урлаж байна.

12/07/2024
16/01/2024

ГАЛЫН БУРХАН гурван настай эрэгтэй хүүхэд болж залардаг.
#ГОРЬДДОГ гэнэ. Айлд гал өгдөггүй, айлаас гал гуйдаггүй. Монгол айлын тулганы галд Галын бурхан гурван настай балчир эрэгтэй хүүхдийн дүрээр залран сууж байдаг гэнэ. Монголчууд галдаа шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс, болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Мах шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо мялааж галдаа өргөнө. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлгэдэж галд өргөдөг бөгөөд “Болж яваг гэж богино хавиргаа, бүтэж яваг гэж бүдэрхийгээ, баяжиг гэж булуугаа өргөе” хэмээн ерөөн хэлдэг.

#ЭЦЭГ, ЭХ, БЭР ГУРАВ: Гал голомтыг илэрхийлэх тулга нь гурван хөлтэй бөгөөд энэ нь эцэг, эх, бэр гурвыг төлөөлдөг. Эцэг нь баруун тал, эх нь зүүн тал, бэр нь урд талд байгаа байдлаар тулга тавьдаг ёсонтой. Тулган дээр тогоо тавихдаа баруун хойш үл мэдэг хазайлган тавьдаг нь тухайн айлын буян хишгийг гадагш алдахгүй гэсэн утгатай. Отгон хүү, эсвэл ганц хүү төрөхөд “гал дээр гарсан хүү”, “голомт залгах үр”, “гал манах үр” хэмээн бэлгэшээнэ.

#ГАЛ ХАЙРЛА. Монгол хүн гэрлэхдээ тулга буюу гал голомтондоо мөргөдөг. Хуримлах үед нөхөр нь галын эхэнд, эхнэр нь галын аманд сууж хархүү эцэгтээ хандан “Аав аа, гал хайрла” хэмээн гуйна. Эцэг “галаар яах нь вэ, хүү минь” гэхэд хүү “Аавын галаас тасалж, хүү нь гал голомтоо асаая” хэмээн хүндэтгэн хоёр гараа тосоход эцэг нь хэт цахиураа хүүдээ өгнө. Хүү хэтийг цохиж гал гарган хөгжөөхөд эхнэр нь шинэ айлын анхны цайг чанадаг заншилтай.

#ГАЛТАЙ БОЛСОН НЬ: Домогт өгүүлснээр, урьд цагт манай тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдэгийн оч гялалзуулан байхыг хараад галнаас нь олж авахаар хэлэлцэж хараацай шувууг бие жижиг, хурдан шаламгай тул дээд тивээс гал олж ирүүлэхээр явуулжээ. Хараацай дээд тивд очтол айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж зогссон гэрийн эзэгтэй “галын хулгайч” хэмээн хашгирч хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж, харин манай тив галтай болсон гэнэ.

#ҮҮД НЭЭГДЭНЭ. Галын бурхан баясахад Галын тэнгэр, үүдэн тэнгэр, ханийн тэнгэр, үрийн тэнгэр, эдийн тэнгэрүүд баясдаг. Галын тэнгэр баясахад тухайн айл гэрийн гишүүдийн нүдний гал, сэтгэлийн гал, итгэлийн гал, хайрын гал, хийморийн гал бүхэн сэргэж гэрэлтдэг. Үүдэн тэнгэр баясахад олзын үүд, жаргалын үүд, баялгийн үүд, бэрийн үүд, хүргэний үүд бүхэн нээгддэг аж.

Зарна.
07/01/2024

Зарна.

Хөвсгөлийн цуулбар хана уньтай сийлбэртэй шинэ гэр зарна.Утас: 88808951
09/05/2023

Хөвсгөлийн цуулбар хана уньтай сийлбэртэй шинэ гэр зарна.
Утас: 88808951

Авдар бол айл гэрт буян хишгийг хурайлан дуудаж, хуримтлуулан хадгалж байх сав билээ. 1. Нэг сайхан нэрмэлийн охь – Бүтэ...
20/07/2022

Авдар бол айл гэрт буян хишгийг хурайлан дуудаж, хуримтлуулан хадгалж байх сав билээ.

1. Нэг сайхан нэрмэлийн охь – Бүтэн жилдээ идээ ундаар тасрахгүй байхын бэлгэдэл
2. Алд сурыг зангидаад хийнэ – Тухайн айлынхны амь нас бат бөх байхын бэлгэдэл
3. Таван өнгийн торго дурдан эсвэл хадгийг домнож хадгална– Ногоон газар, улаан гал, цагаан сэтгэл, алтан нар, хөх тэнгэрийг бэлгэднэ.
4. Даллаганы уут – Олз омгийг дуудаж тогтоох сав. Эд баялгаар элбэг дэлбэг байхын бэлгэдэл
5.Цагаан хурганы арьс
6.Таван тансаг үнэртэн буюу
/арц, ганга, даль, зандан, аги/ 7.Есөн зүйлийн таван тарианы үр
8.Есөн эрдэнэ
9.Таван хошуу малаа дүрсэлсэн дүрс
Азын дөрвөн шагай хийдэг байна
Утас: 88808951

Хуш модон ор 1ш үлдсэн байна.
01/01/2022

Хуш модон ор 1ш үлдсэн байна.

Авдар бол айл гэрт буян хишгийг хурайлан дуудаж, хуримтлуулан хадгалж байх сав билээ. 1. Нэг сайхан нэрмэлийн охь – Бүтэ...
21/11/2021

Авдар бол айл гэрт буян хишгийг хурайлан дуудаж, хуримтлуулан хадгалж байх сав билээ.

1. Нэг сайхан нэрмэлийн охь – Бүтэн жилдээ идээ ундаар тасрахгүй байхын бэлгэдэл
2. Алд сурыг зангидаад хийнэ – Тухайн айлынхны амь нас бат бөх байхын бэлгэдэл
3. Таван өнгийн торго дурдан эсвэл хадгийг домнож хадгална– Ногоон газар, улаан гал, цагаан сэтгэл, алтан нар, хөх тэнгэрийг бэлгэднэ.
4. Даллаганы уут – Олз омгийг дуудаж тогтоох сав. Эд баялгаар элбэг дэлбэг байхын бэлгэдэл
5.Цагаан хурганы арьс
6.Таван тансаг үнэртэн буюу
/арц, ганга, даль, зандан, аги/ 7.Есөн зүйлийн таван тарианы үр
8.Есөн эрдэнэ
9.Таван хошуу малаа дүрсэлсэн дүрс
Азын дөрвөн шагай хийдэг байна

19/11/2021

Их таван ханатай сийлбэртэй гэр бэлэн байна шүү.

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын яруу алдарт түүхт 100 ж...
11/07/2021

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын яруу алдарт түүхт 100 жилийн ойн баяр наадмын мэндийг дэвшүүлье!

HAPPY NAADAM TO EVERYONE!

Арслантай юу эрээн авдар нь хө...
27/04/2021

Арслантай юу эрээн авдар нь хө...

Олон мянган жилийн өмнөөс монголчуудын зонхилох отог омгийн эртний шүтээн болж ирсэн домгийн амьтад байдаг. Түүний дотор...
10/04/2021

Олон мянган жилийн өмнөөс монголчуудын зонхилох отог омгийн эртний шүтээн болж ирсэн домгийн амьтад байдаг. Түүний дотор Луу нь Хүннү гүрний төрийн шүтээн болж туганд нь сүлд болон залагдаж, нийслэл хот нь хүртэл “Луут” хэмээн нэрлэгдэж байсан.

Утас: 88808951

Өөрөөсөө ухмал сийлбэртэй хуш модон ор
07/04/2021

Өөрөөсөө ухмал сийлбэртэй хуш модон ор

Address

Ulaanbaatar

Telephone

+97688808951

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Carved Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share