14/03/2026
Замын-Үүдэд хэрэгжих кофе шоп, лоунж орон зайн төлөвлөлт интерьер дизайны зураг төслийг боловсруулж, захиалагчид амжилттай хүлээлгэн өглөө.
Энэхүү төсөл нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд, Замын-Үүд–Эрээн чиглэлийн хүн хөдөлгөөн ихтэй бүсэд байрлах бөгөөд аялагчид, зорчигчид болон орон нутгийн иргэд түр саатан амарч, хүлээлтийн цагаа тав тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилготойгоор төлөвлөгдсөн.
Интерьерийн зохион байгуулалт, материалын сонголт, өнгө, гэрэлтүүлгийн шийдэл нь хэрэглэгчдэд тайван, дулаан уур амьсгал мэдрүүлэх концепц дээр тулгуурласан. Нээлттэй төлөвлөлт, байгалийн өнгөний зохицол болон ногоон элементүүдийг хослуулснаар замын алжаалыг тайлах, аялагчдад амрах мэдрэмж төрүүлэх орчныг бүрдүүлэхийг зорив.
Мөн орон зайг зөвхөн амрах зориулалттай бус, кофе уун саатах, найз нөхөдтэйгөө уулзах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой олон талт интерьерийн орчин болгон шийдсэн нь төслийн гол онцлог юм.
📞Холбогдох: 7717-1919, 88 303 303
📧Имэйл: [email protected]
🌐Website: www.gegeeinterior.mn
▶www.youtube.com/
📍Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа резиденс, 11 давхар 1109 тоот.