16/04/2026
Гэрийн интерьер дизайн нэгдмэл байх тусам орон зай илүү уужим, тансаг харагддаг. Бид энэ удаад Cedar City хотхоны захиалагчийнхаа гэрт зориулж, гал тогоо болон үүдний хэсгийг нэгдмэл загвараар, үргэлжилсэн шийдлээр гүйцэтгэж хүлээлгэн өглөө. 🏠🪵
🎨 Загварын онцлох шийдэл:
• Нэгдмэл байдал: Гал тогооны тавилга болон үүдний шкафын өнгө, материал, деталь бүрийг ижил байхаар тооцож, гэрийн үндсэн интерьер концепцыг хадгалсан.
• Өнгөний хослол: Тансаг Улаан хүрэн болон гэгээлэг Бэйж (Beige) өнгөний хослол нь үүднээсээ л тав тухтай, халуун дулаан мэдрэмжийг төрүүлнэ.
• Орон зайн урсгал: Хоёр өөр хэсгийг нэг материалаар холбож өгснөөр хана, талбай хоорондын зааг багасаж, гэр илүү цэлгэр харагдаж байна.
🛠 Бидний гүйцэтгэл:
✅ Гал тогооны хэсэгт эргономик стандартыг баримталж, багтаамж болон ашиглалтыг дээд зэргээр шийдсэн.
✅ Үүдний хэсэгт үргэлжилсэн өндөр шкаф байхаас илүүтээгэйр задгай хувцас өлгөх хэсэг мөн гутлын тоноглол шийдэж өгсөн
✅ Чанартай материал, дуу чимээгүй нугас, эдэлгээ даах замын системүүдийг ашигласан.
💡 Та яагаад биднийг сонгох хэрэгтэй вэ?
Бид зөвхөн тавилга угсрах биш, таны гэрийн интерьерт тохирсон хамгийн зөв орон зайн шийдэл, өнгө материалын зөвлөгөөг өгч, 3D загвар гаргадаг.
📍 Байршил: Cedar City хотхон
📞 Зөвлөгөө авах, хэмжээ өгөх утас: 8889-8963, 9916-8943