Z3 online shop

Z3 online shop Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Z3 online shop, Home goods shop, 14-р хороолол, Ulaanbaatar.

23/01/2026
08/12/2025

Авто машины алдаа оношлогч OBD2
Бүх төрлийн iphone болон андоройд утсанд холбогдож таны авто машиныг оношилно.
Үнэ: 30000 төгрөг
Утас: 96199639
Орон нутагт унаанд тавьж өгнө.
Хот дотор хүргэлт үнэгүй.

1. EV Mode (Цахилгаан хөдөлгүүрийн горим)EV горим нь зөвхөн өндөр хүчдэлийн батарейн хүчээр богино зайнд (~2–5 км) бензи...
06/12/2025

1. EV Mode (Цахилгаан хөдөлгүүрийн горим)

EV горим нь зөвхөн өндөр хүчдэлийн батарейн хүчээр богино зайнд (~2–5 км) бензингүй явах боломжийг олгодог.

✅ Давуу тал:

Хотын түгжрэлтэй үед бензин зарцуулахгүй явах боломжтой. Чимээгүй, утаагүй, байгальд ээлтэй.

Нам гүм ажилладаг тул түгжрэлтэй нөхцөлд, зогсоол руу орох, бага хурдтай явахад тохиромжтой.

Хурд хэт ихсэх, батарейн цэнэг дуусах үед автоматаар Hybrid горимд шилждэг.

⚠️ Сөрөг тал:

Цэнэг хурдан дуусах бөгөөд батарейн ачааллыг нэмэгдүүлдэг.

Хэт цэнэггүй болох (Deep Discharge) нь батарейн элэгдлийг түргэсгэж болзошгүй.

Хэт халалт үүсч, батарейн насжилт буурах эрсдэлтэй.

▶️ Зөвлөмж:

EV горимыг зөвхөн богино зайнд ашиглах нь зүйтэй.

Цэнэг багатай үед EV горимд удаан явахгүй байх.

---

2. ECO Mode (Шатахуун хэмнэх горим)

ECO горим нь шатахуун, цахилгаан зарцуулалтыг автомат хэмнэлттэй байдлаар тохируулдаг.

✅ Давуу тал:

Хөдөлгүүр болон батарейн ачааллыг багасгаж, шатахуун хэмнэнэ.

Агааржуулалтын хүчийг бууруулж, эрчим хүч хэмнэхэд тусалдаг.

Хотын нөхцөлд, урт замд шатахуун хэмнэхийг хүсвэл энэ горимоор явах нь тохиромжтой.

⚠️ Сөрөг тал:

Хэт бага эрчим хүчээр явах нь батарейн бүрэн цэнэглэх хугацааг багасгаж, хүчин чадал буурах магадлалтай.

Өндөр хүчдэлийн батарейн цэнэг хэт бага байвал удаан хугацаанд хэрэглэхэд батарейд сөрөг нөлөө үзүүлэх болзошгүй.

▶️ Зөвлөмж:

ECO горимыг өдөр тутамдаа ашиглах нь зүйтэй.

Хаааяа POWER Mode-г ашиглаж, батарейг бүрэн цэнэглэх хугацааг уртасгах хэрэгтэй.

---

3. POWER Mode (Илүү хүчтэй горим)

POWER горим нь хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлж, илүү хариу үйлдэлтэй жолоодлогыг бий болгодог.

✅ Давуу тал:

Хурд авахдаа илүү хүчтэй, хариу үйлдэл сайтай.

Батарейн эргэлтийн хүчийг нэмэгдүүлж, удаан хугацаанд хэрэглээний тэнцвэрийг хадгална.

Хөдөлгүүрийн эргэлтийн хүчийг нэмэгдүүлж, хий педальд хурдан хариу өгдөг.

Уулын зам, гүйцэж түрүүлэх, хурдан хөдөлөх шаардлагатай үед хэрэглэхэд тохиромжтой.

⚠️ Сөрөг тал:

Шатахуун зарцуулалт бага зэрэг ихсэнэ.

Батарей хурдан цэнэгээ алддаг ч, систем өөрөө нөхөж цэнэглэнэ.

▶️ Зөвлөмж:

Хааяа POWER горимыг ашиглаж, батарейн бүрэн хүчин чадлыг ажиллуулж байх нь ашигтай.

Уулын зам, огцом өгсүүр зэрэг үед энэ горимыг зөв ашиглах нь үр дүнтэй.

---
Дахин ийм мэдээлэл авахыг хүсвэл манай хуудсанд follow дарж нэгдээрэй.

P0A80 — “Replace Hybrid Battery Pack”Prius машин дээр хамгийн түгээмэл гардаг hybrid системийн алдаа бөгөөд Hybrid Batte...
06/12/2025

P0A80 — “Replace Hybrid Battery Pack”
Prius машин дээр хамгийн түгээмэл гардаг hybrid системийн алдаа бөгөөд Hybrid Battery (HV Battery) буюу өндөр хүчдэлийн батерейны хүчин чадал муудсан, эсвэл батерейн блокуудад зөрүү гарсан үед асдаг.

P0A80 алдаа гарах гол шалтгаанууд

1. HV Battery (NiMH) насжилт, элэгдэл

Prius 10–15+ жил болсон үед батарейны багтаамж буурч, эсүүдийн хүчдэл жигд бус болдог.

2. Battery module-ийн хүчдэлийн зөрүү (Voltage diff) өссөн

Hybrid ECU нь батарейны module-уудын хүчдэлийг харьцуулдаг.
Хэрвээ 0.3–0.5V болон түүнээс их зөрүү гарвал P0A80 асаана.

3. Cooling fan бохирдсон / ажиллагаа муудсан

HV battery-г хөргөх сэнс тоос шороонд бохирдвол батерей халж, хүчин чадал сулраад P0A80 асдаг.

4. Temperature sensor буруу хэмжих

Батерейн температур буруу уншигдвал HV ECU аюулгүй байдлын үүднээс алдаа өгнө.

5. Батерейн доторх module short, internal resistance өсөх

Хуучирсан батарейд эсийн эсэргүүцэл ихэсч ачаалал авсан үед хүчдэл унадаг → P0A80.

---

Шинж тэмдгүүд

Check engine гэрэл асах

Машины хүч сулрах

EV горимд явахгүй болох

Сэнс байнга өндөр эргэлтээр дуугарах

Заримдаа мотор ачаалал нэмэгдэх

---

Засварын боломжууд

1. Бүрэн батарей солих (хамгийн найдвартай)

OEM эсвэл шинэ батерей → 5–8 жил баталгаатай ажиллана.

2. Module солих / засварлах (түр зуурын шийдэл)

1–2 муудсан module солих, баланс тохируулах
✔ Хямд
✘ Удаан эдэлтгүй (6 сар–1.5 жил орчим)

3. Cooling fan цэвэрлэх

Бага зардлаар хурдтай засагдана. Заримдаа алдаа арилгах .

---

Дахин ийм мэдээлэл авахыг хүсвэл манай хуудсанд follow дарж нэгдээрэй.

Гадаа хучлагагүй тавьсан машинаа өглөө халаахдаа:Хаазан дээр гишгэлгүй start button 2 дарж On горим дээр 20 секунд байлг...
01/12/2025

Гадаа хучлагагүй тавьсан машинаа өглөө халаахдаа:

Хаазан дээр гишгэлгүй start button 2 дарж On горим дээр 20 секунд байлгаж идэвхгүй болсон аккумуляторын цэнэгийг сэргээж өгдөг.

Буцааж Off болгож, машинаа асаана.

Мэдээж Паарра Auto горим дээр шилжүүлэх шаардлагатай. Учир нь мотор халаагүй учираас радиаторын хөргөлтийн шингэн халаагүй. Тэр халж байж паар халуун үлээнэ.

Машинаа болж өвөл халаах явцдаа хропны речакаа D дээр тавьбал мотор ачаалал авч түргэн халдаг.

Мэдээж эхлэж хөдлөөд 300–400 м орчим газрыг маш зөөлнөөр явж хөлдүү байгаа амортизатороо ажиллагаанд дасгах шаардлагатай. Энэ нь явах эд ангид сайнаар нөлөөлнө.

Машин маань нэгэнт халж хөдөлгөөнөө эхлсэн бол паарны температурыг 26–28 дээр тавиарай. Мөн хэмжээг нь 3 зураас дээр байлгавал шатахуун зарцуулалтанд эерэгээр нөлөөлнө.

----

Дахин ийм мэдээлэл авахыг хүсвэл манай хуудсанд follow дарж нэгдээрэй.

09/09/2025

🚗 Тормосны шингэнээ шалгахгүй удаж байна уу?
Таны аюулгүй байдал шууд тормосноос хамаардаг!

✨ Шинэ бүтээгдэхүүн: Тормосны шингэн шалгагч тестер (Brake Fluid Tester Pen)
✔ Хэмжээ: 16 см
✔ Жижиг, авч явахад хялбар
✔ DOT3, DOT4, DOT5.1 бүх төрлийн шингэнд таарна
✔ Усны агууламжийг хэдхэн секундэд LED гэрлээр харуулна

🟢 Ногоон – Battery
🟡 Шар – Шингэн хэвийн
🔴 Улаан – Яаралтай соль!

💡 Энэхүү жижиг багаж танд:
✅ Тормосны шингэнийг цаг тухайд нь солих
✅ Гэнэтийн ослоос сэргийлэх
✅ Машиныг урт хугацаанд хамгаалах боломж олгоно.

💰 Үнэ: 35,000₮
📞 Утас: 96199639

Орон нутагт унаанд тавина

📌 Та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалаарай!
Одоо захиалаад шууд үнэгүй хүргүүлээрэй 🚚

Address

14-р хороолол
Ulaanbaatar
13333

Telephone

+97699996071

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Z3 online shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Z3 online shop:

Share