02/04/2026
ТҮҮХ ӨГҮҮЛСЭН ӨРГӨӨ ГЭР
Монголчуудын өвөг дээдсээсээ өвлөн авсан сууцыг ГЭР гэсэн нэгэн нэрэнд багтаадаг.
Гэтэл ГЭР дотроо олон төрөлтэй.
Гэрийг дотор нь:
Хаад, язгууртны
Хүндэтгэлийн
Зочны
Харцын
Бор гэр гэж хүртэл нэрлэсэн байдаг.
Хаадын гэр компанийн хамт олон бид анх байгуулагдсан үеэс эхлэн монгол өргөө цагаан гэрээрээ үйл ажиллагаагаа эхлүүлж өнөөг хүртэл судалгаатай, агуулгатай ТҮҮХЭН загварын олон сайхан гэрүүдийг урлажээ.
Зуун зууны түүхийн онцлогийг агуулсан өргөө цагаан "ГЭР"-ээ Хүн гүрнээс Богд хаант үеийг хамруулан эрдэмтэн, судлаачдын судалгаанд тулгуурлан, инновицжуулан, урлагаар чимэглэн, түүхийг өгүүлэн бүтээж байна.
Бидний бүтээсэн гэрийн төслүүдийн томоохон төлөөлөл нь Чингисхаан музейн "Монгол бахархлын танхим"-д байршуулсан /8 давхарт/ XVII-XVIII зууны үеийн ЯЗГУУРТНЫ ӨРГӨӨ билээ.
Манай хамт олны "ТҮҮХ ӨГҮҮЛСЭН ГЭР"-үүд зөвхөн монголдоо төдийгүй Англи, Швейцарь, Франц, ОХУ, Япон, БНХАУ, ӨМӨЗО зэрэг олон орны соёлын өвийн газар, галарей, гэр цогцолбор, 5 одтой зочид буудлын гадна хүндэтгэлтэйгээр баригджээ.
Бид өөрийн загварын гэрүүдээ та бүхэнд санал болгож байна.
Таны аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, ресорт, хаусын гадна үзэмжийг чимэглэхээс гадна хамгийн тав тухыг хангах болно.
Холбогдох утас: 976-90115888