22/10/2025
ХАРАХ ӨНЦӨГ гэж их чухал юм ....
• Шүүмжилж харах юм бол өө мундахгүй.
• Хайрлаж харах юм бол хайр хүргэх шалтгаан мундахгүй.
• Чадахгүй гэж харах юм бол саад тотгор мундахгүй.
• Чадна гэж харах юм бол боломж, бололцоо мундахгүй.
• Алдаа гаргасан гэж бодвол харамсах зүйл мундахгүй.
• Сургамж авсан гэж бодвол сайжруулах зүйлс мундахгүй.
• Боломжгүй гэж бодвол мухардана.
• Боломжтой гэж бодвол урагшлана.
• Шүүмжилж байна гэж бодвол уур хүрнэ, өөрийгөө хамгаална.
• Санаа тавьж байна гэж бодвол баярлана, нөгөө хүндээ талархана.
• Проблем байна гэж бодвол стрессдэнэ.
• Боломж байна гэж бодвол нүд сэргэнэ.
Тийм болхоор харах өнцөг сэтгэлгээгээ өөрчилж сайхныг л хүсэж олж харж чадна..