26/08/2026
✨ ЭЭЛЖИТ ИНТЕРЬЕР ЗУРАГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Энэ удаа бид брэндийн MANDALA 365 1F салбарын интерьер зураг төслийн ажлаа та бүхэндээ танилцуулж байна.
Төслийн концепцод брэндийн төрх, бүтээгдэхүүний онцлог болон хэрэглэгчийн орон зайд мэдрэх туршлагыг голчлон анхаарч ажиллалаа. Худалдааны талбайн урсгал, бүтээгдэхүүний харагдац болон хэрэглэгчийн тав тухыг харгалзан үзэж, орон зай бүрийг өөрийн зориулалттай нь уялдуулан төлөвлөсөн.
Материал, өнгө, гэрэлтүүлгийн шийдлийг LUMIÈRE-ийн брэндийн төрхтэй уялдуулан сонгож, бүтээгдэхүүн нь орон зайн гол визуал элемент болохуйц цэвэр, төвлөрсөн орчныг бүрдүүлэхийг зорилоо. Мөн архитектурын хэлбэр, тавилгын хэмжээ, гэрэлтүүлэг болон материалын текстурыг харилцан уялдуулж, брэндийн мэдрэмжийг зөвхөн харагдах байдлаар бус, орон зайгаар дамжуулан мэдрүүлэх шийдлийг зорин ажиллалаа.
🤍 LUMIÈRE — MANDALA 365 1F
Энэхүү төслийн интерьер зураг төслийн ажлыг бидэнд итгэн хүлээлгэн өгсөн LUMIÈRE брэндийн хамт олондоо баярлалаа. Хамтран ажилласанд баяртай байна. ✨
✨ Таны дараагийн орон зайг хамтдаа бүтээе.
Интерьер зураг төсөл, орон зайн төлөвлөлт, гэрэлтүүлэг болон гүйцэтгэлийн цогц шийдлийн талаар бидэнтэй холбогдон зөвлөгөө аваарай.
📞 88994525
📩 [email protected]
🌐 www.urankhiits.com
URANKHIITS LLC
Design • Build • Inspire