04/07/2026
Гэрийн тохижилт: Тухтай бөгөөд аюулгүй
Зочны өрөө / Том өрөө (2700K - 3000K):
Гэр бүлээрээ кино үзэж, тухлан суух хамгийн чухал орчин. Судалгаагаар дулаан шаргал гэрэл нь хүний бие дэх мелатонин (нойрны даавар)-ийн ялгарлыг дэмжиж, тархийг амраахад эерэг нөлөө үзүүлдэг. Хэт хүйтэн цагаан гэрэл тавьчихвал зочид тань яг л шүдний эмнэлэгт ирсэн юм шиг л сандарч сууна шүү.
Гал тогоо (3500K - 4000K):
Энд хоол хийх нарийвчлал шаардагдана. Сонгино, хуруу хоёроо андуураад хэрччихгүйн тулд байгалийн тод цагаан гэрэл хамгийн тохиромжтой. Мөн хоол хүнсний өнгө ч яг байгалийнхаараа өнгөлөг, шүүслэг харагддаг.
Угаалгын өрөө (3000K - 4000K):
Нүүр будах, сахал хусахад зориулагдсан тул сүүдэр багатай гэрэл хэрэгтэй. Хэрвээ 5000K-ээс дээш температуртай хүйтэн гэрэл тавибал өглөө толинд харах бүрдээ "Би чинь ийм цонхигор билүү" гэж өөрийгөө айлгах эрсдэлтэй! Нүүр будалтын өнгөний зөрүү гаргах алдааг байгалийн цагаан гэрэл хамгийн сайн бууруулж чаддаг.
Олон нийтийн болон худалдааны орон зай: Борлуулалт ба Бүтээмж
Лобби / Хүлээлгийн танхим (3000K - 3500K):
Байгууллагын нүүр царай болсон лобби нь хүмүүст "Тавтай морил" гэсэн дулаан мэдрэмж төрүүлэх ёстой. Тиймээс хэт оффисынх шиг гялбасан биш, арай зөөлөн шаргал ба цагааны дундын өнгийг сонгох нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг.
Оффис (4000K - 5000K):
Ажилчдыг сэргэг, фокустай байлгахын тулд өдрийн цагаан гэрэл шаардлагатай. Статистикаас харахад 4000K-ээс дээш температуртай гэрэлтүүлэг нь ажлын байрны бүтээмжийг 15-20% хүртэл нэмэгдүүлж, өдрийн цагаар нойрмоглох магадлалыг эрс бууруулдаг байна.
Молл / Дэлгүүр (3500K - 4000K):
Бараа бүтээгдэхүүний жинхэнэ өнгийг үнэн зөвөөр харуулахын тулд байгалийн цагаан гэрэл ашигладаг. Хэрвээ хувцасны дэлгүүрт буруу гэрэл тавибал худалдан авагч улаан цамц авлаа гэж бодсон чинь гэртээ хариад ягаан цамцтай үлдэх инээдтэй бөгөөд гунигтай явдал гарна. Жижиглэн худалдааны салбарт гэрэлтүүлгийг зөв шийдсэнээр борлуулалт дунджаар 12%-иар өсдөг гэх сонирхолтой тоо баримт бий.
🔹TOP CERAMICS Байгалын өнгө тансаг мэдрэмжийг таны орчинд🔹
📍Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан толгой, Америк Сургуулийн уулзвар "Чандмань" төв
⏰09:30 - 18:30 (Өдөр бүр)
☎️7713-7711, 8048-1118, 8056-1118, 8084-1118
📱Viber: 8048-1118
✉️[email protected]