ARXET

Directions Website Contact the business

ARXET БНСУ дахь Архитектор О.Болдхэт
Хамтдаа хөгжицгөөе
Instagram : boldkhet16

22/09/2026

Хайр энэрэл ярьдаг хэрнээ хамгийн их ЦУС УРСГАСАН 3 шашны нууц

Би хааяа бодноо..инээд ч хүрэх шиг... Манайх шиг ийм их гавьяат эдийн засагчтай, ийм эдийн засагтай улс гэж байх уу?  ​М...
03/09/2026

Би хааяа бодноо..инээд ч хүрэх шиг... Манайх шиг ийм их гавьяат эдийн засагчтай, ийм эдийн засагтай улс гэж байх уу?

​Манайх шиг ийм олон гавьяат дуучинтай, тэгсэн улсдаа татвараа төлөх дургүй дуучидтай улс гэж байх уу?

​Манайх шиг ийм олон гавьяат хуульч, өмгөөлөгчтэй, гэхдээ үнэн шударга ёс олддоггүй улс гэж байх уу?

Манайх шиг ийм олон гавьяат барилгачин, инженерүүдтэй, яг нэг бороо ороход хөвдөг нийслэлтэй улс гэж байх уу?

03/09/2026

Англи үг гадаад үг Орос үг гадаад үг биш юм шиг байгаамаа..
Манай ахмадууд Architect гээд хэлчихээр архитектор гэсэнгүй гээд сүр болох юмаа 😂
Ичихгүй хуулиараа дүүрэн орос үг өрчөөд Монгол хэл гэж ярихдаа бас эмзэгэлдэг баймаар байнаа.

Ойрд аймар стессдэж байнаа хаха

[Улс төрийн ардчилал ярьсан атлаа тогтолцоогоо өөрчилж чадаагүй барилга, хот байгуулалтын гацаа]​Сүүлийн үед янз бүрийн ...
02/09/2026

[Улс төрийн ардчилал ярьсан атлаа тогтолцоогоо өөрчилж чадаагүй барилга, хот байгуулалтын гацаа]

​Сүүлийн үед янз бүрийн улс орны хууль эрх зүй, хот байгуулалт, архитекторын тогтолцоог харьцуулан судалж байхад нэгэн хатуу үнэн нүдэнд илхэн харагдах боллоо.

​Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжиж, улс төрийн хувьд сонгууль явуулж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олж авсан. Гэвч яг бодит амьдрал дээр, тухайлбал ардчилсан нийгмийн суурь байх ёстой мэргэжлийн салбаруудын эрх зүй, зах зээлийн өрсөлдөөн, хувь хүний хариуцлагын тогтолцоо тал дээр бид юу ч хийгээгүй орхижээ.

​Улс төр нь ардчилсан хэлбэртэй атлаа, барилга хот байгуулалтын салбар нь хуучин Зөвлөлтөөс (СССР) өвлөж авсан хуучирсан БНбД (СНиП) норм дүрэм, төвлөрсөн төлөвлөлтийн арга барил, хороодын (Магадлал, Эксперт) хаалттай халаасны системээрээ хэвээрээ байна.

​Хувь хүний эрх чөлөө, хариуцлага байна уу? Барууны болон Солонгос, Японы системд архитектор хүн өөрийн нэр, зургаараа хуулийн хариуцлагыг 100% үүрч, талбай дээрээ эрх мэдэлтэй байдаг бол, манайд хувь хүнийг боомилсон, бүх эрх мэдлийг шалгах комисс, хороодын албан тушаалтнуудын үзэмжид даатгасан хэвээр байна.

​Ардчиллын гол үнэт зүйл болох 'Өрсөлдөөн ба Ил тод байдал' хаана байна?

​Улс төрийн түвшинд л ардчилсан тунхаглал хийснээс биш, ардчилсан нийгэмд байх ёстой мэргэжлийн салбарын бие даасан байдал, хувь хүний хариуцлага, эрх зүйн шударга өрсөлдөөнийг бид огт бүтээн байгуулж чадаагүй байна.
​Архитектур болон хот байгуулалтын салбартаа жинхэнэ утгаар нь "системчилсэн өөрчлөлт" буюу реформ хийхгүй бол бид цаашид хэзээ ч дэлхийтэй хөл нийцүүлж алхаж чадахгүй нь бололтой.

Би хаана хандах вэ?
Бодсон бодлуудаараа богинхон reels үүд хийх үүү?

Ид хийж бүтээх нас гэхгүй ч бас л 10аад жилийг гадаадад үдэлээ...гунигтай байна шүү
31/08/2026

Ид хийж бүтээх нас гэхгүй ч бас л 10аад жилийг гадаадад үдэлээ...гунигтай байна шүү

😔 Гадаадад +11 жил болсон монголчууд = 31 мянга

Өнгөрсөн 7 хоногт гарсан хүн ам, орон сууцны завсрын тооцооллоор гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн тоо 201.4 мянгад хүрчээ. Энэ нь 5 жилийн өмнөхөөс 79 мянгаар буюу ойролцоогоор 64% өссөн үзүүлэлт юм. Хууль ёсоор бүртгэгдсэн нь л энэ гэхээр… 🤕

🇰🇷 Өмнөд Солонгост бумаараа

Өмнөд Солонгост хамгийн их монголчууд байгаа буюу 51.2 мянга, араас нь Америкт 31.8 мянга, Японд 19.1 мянга, Австралид 14.5 мянга, Чехэд 10.5 мянга, Германд 9.3 мянга гэх зэргээр суурьшиж буй. Өөрөөр хэлбэл, зөвхөн эдгээр зургаан улсад нийт гадаадад суугаа иргэдийн 68% нь төвлөрчээ. 🍋

🔗 Дэлгэрэнгүйг манай вэбсайтаар зочлон уншаарай.

Мөнгө гэдэг чинь тоондоо биш чанар нь чухал шүүдээ. Тоо яахав Доллар/н зөрүүгээ л багасгахаа бодож болкуу юу?
31/08/2026

Мөнгө гэдэг чинь тоондоо биш чанар нь чухал шүүдээ. Тоо яахав Доллар/н зөрүүгээ л багасгахаа бодож болкуу юу?

Н.Учрал: Ирэх онд тэтгэврийн дундаж ₮1,335,400 болно. 2027 оноос 141,000 ахмадын тэтгэврийн зөрүүг арилгана. 2026 оны 11 сараас ахмадуудад шинээр ₮100,000–300,000 -ийн суурь тэтгэвэр олгоно.

30/08/2026

Ойлгоход амар архитектур - 5
Непалын үерын шалтгаан

Та мэдлэгээ нэмэхийг хүсвэл намайг дагаарай

Source: 신비한 건축사전

29/08/2026
29/08/2026

Монгол Хүн Та Заавал Нэг Удаа Үзэх Бичлэг... #оюутолгой #гэрээ #Болдхэт

26/08/2026

Дусал мэдлэг-2
Орчин цагийн орон сууц хаанаас эхтэй вэ?

#дусалмэдлэг #байр #оронсууц #барилга #архитектур #хоттөлөвлөлт #түүх #мэдлэг #мэдлэгтүгээе #сонирхолтой #барилгынинженер #архитектор

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ARXET posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ARXET:

Shortcuts

Share