Zulaa lifestyle page

Zulaa lifestyle page “Sharing daily life, home moments, and simple lifestyle ideas.”

IG: zulaa_lifestyle

Сүүлийн үеийн олдворууд ✨🇺🇸 Америкийн Garage Sale & Antique Store 🎀Thrift Store-ийг бол ихэнх хүн мэднэ. Харин Garage Sa...
09/30/2026

Сүүлийн үеийн олдворууд ✨

🇺🇸 Америкийн Garage Sale & Antique Store 🎀

Thrift Store-ийг бол ихэнх хүн мэднэ. Харин Garage Sale гэж айлууд хэрэглэхээ больсон зүйлсээ хямдхан зардаг худалдаа байдаг.

Харин Antique Store-оос хуучны, vintage, цуглуулгын зүйлс олж болно. 🏺

Хоёулангаас нь заримдаа үнэхээр гоё, өвөрмөц зүйлсийг боломжийн үнээр олчихдог.

https://www.instagram.com/reel/Dd5Vn6fMMSl/?stkn=ejNxbzVmczhoeTVx

Гал тогооны өөрчлөлтөө бүтнээр нь орууллаа 🎀Дандаа ийм цэвэрхэн байдаггүй л дээ 😅Бутраадаг хүн нь би өөрөө болохоор Авса...
09/29/2026

Гал тогооны өөрчлөлтөө бүтнээр нь орууллаа 🎀

Дандаа ийм цэвэрхэн байдаггүй л дээ 😅
Бутраадаг хүн нь би өөрөө болохоор
Авсан юмаа дор нь хэрэглэчихээд, буцаагаад цэвэрлээд, дор нь хийчихдэг болохоор нээх онгироод байх нь гайгүй
Харин нөхөр хааяахан нэг хоол хийхээрээ ёстой хамаг юмыг нь завааруулчихна. 😀
Тэрийг нь цэвэрлэх гэж нэлээн юм болно шүү.
Гэхдээ тэр нь их ховорхон үзэгдэл… 🤣

Доторх деталь хэсгүүдээ дараа харуулна аа 🌸

https://www.instagram.com/reel/Dd2nbVwME2c/?stkn=eHl0YzhuN2MzdGVq

Гал тогооны саарал плитагаа ягаан хуулгаар өөрчлөв Үнэнийг хэлхэд ямархуу болох бол гэж эргэлзсэн ч янзтай болсон Хуучин...
09/27/2026

Гал тогооны саарал плитагаа ягаан хуулгаар өөрчлөв
Үнэнийг хэлхэд ямархуу болох бол гэж эргэлзсэн ч янзтай болсон
Хуучин хэргэлж байсан зүйлсээ хямдхан зараад, хэрэгтэй зүйлсээ хямдралтай болохыг нь хүлээгээд, таарсан үед нь аваад л…

Нэг мэдсэн чинь гал тогооноосоо эхлээд гэрийнхээ зүйлсийг бага багаар ягаанаар солиод эхэлчихсэн 🌸

https://www.instagram.com/reel/Ddx0gnhMDFQ/?stkn=MXU4MGxrb3llMWFndA==

Та нарт яагаад тривт буюу комиссын дэлгүүр хэсдэгийнхээ нууцыг задлах уу 😂Би зүгээр нэг хуучин юм хэсээд байгаа юм биш э...
09/25/2026

Та нарт яагаад тривт буюу комиссын дэлгүүр хэсдэгийнхээ нууцыг задлах уу 😂

Би зүгээр нэг хуучин юм хэсээд байгаа юм биш ээ 😂
Эртний олдвор хайж байгаа л хүн
Удаан хадгалах тусам үнэ цэнэ нь нэмэгдэх боломжтой vintage decor, antique, collectible юмнуудыг маш хямд олдог .
Ховор байдал , хэмжээ болон хамгийн гол хадгалалтын байдалаас шалтгаалаад их өөр өөр байдаг
Ялангуяа будаг нь халцарч гэмтээгүй ,цууралтгүй , алтан эмжээр нь хэвээрээ , тамга тэмдэг нь байгаад хайрцаг сав нь байвал илүү үнэ цэнэтэйд тооцогдоно .

Заримыг нь өөрөө хараад кайф аваад хадгална 🤍
Заримыг нь eBay, Etsy, Ruby Lane, Chairish гээд иймэрхүү винтаж, цуглуулгын эд зүйлс авдаг сайтуудаар зарж болно.
Зарахдаа цууралт ,эмтэрхий бүгдийнх нь зургыг үнэнээр нь авч зарах хэрэгтэй

vintage treasure hunter гэж дуудаарай 😂🤍

Одоогоор зарахгүй хэсэг хугцааны дараа өөрөө уйдвал зарна
Тэр болтол цуглуулсаар л бна
Та нарт бас хуваалцаад явнаа

https://www.instagram.com/zulaa_lifestyle?stkn=bjZmMTludXNuc3Vi&utm_source=qr

🤎 Elko, Nevada — Миний амьдардаг жижиг хотНевада мужийн зүүн хойд хэсэгт орших Elko-г анх харахад энгийн, жижигхэн хот ш...
09/15/2026

🤎 Elko, Nevada — Миний амьдардаг жижиг хот

Невада мужийн зүүн хойд хэсэгт орших Elko-г анх харахад энгийн, жижигхэн хот шиг санагддаг. Харин энд амьдрах тусам өөрийн гэсэн өнгө төрх, түүх, соёлтойг нь мэдэрдэг болсон.

Уул уурхайн хот гэдгээрээ алдартай ч Elko-г зөвхөн уурхайгаар нь тодорхойлоход хангалтгүй. 🤠 Энд cowboy, western соёл маш хүчтэй. Cowboy boots, малгай, морь, western style дэлгүүр, чимэглэлүүд гудамж бүрд шахуу тааралдана. 👢

🎨 Өнгө өнгийн mural зургууд, 🌳 ногоон модтой гудамж, 🐿️ хэрэм, мөн хотын гаднах сүрлэг Ruby Mountains, Lamoille Canyon нь Elko-г илүү онцгой болгодог. 🏔️

Анх ирэхэд “Би ер нь хаана ирчихэв ээ?” гэж боддог байлаа. 😄 Жижигхэн, нам гүмхэн, бүр жаахан уйтгартай ч санагдсан.

Одоо энд амьдраад 4 жил болжээ. Заримдаа том хотод амьдрах юмсан гэж боддог ч энэ жижигхэн хотод өөрийн гэсэн дуртай зүйлсээ олчихсон явна. 🌸

Тэр дундаас хамгийн дуртай зүйлсийн нэг нь cowboy boots. 🤎👢
Elko хот даяар ийм 50 орчим аварга cowboy boots байдаг гэсэн нь надад бүр сонирхолтой санагддаг. 😍

Монголоор бол Америкийн сумын төв хэхэ. 😄
Манай Улаанбаатар хажууд нь бол ёстой том хот шүү. 😂

Photo by me 📸



https://www.instagram.com/zulaa_lifestyle?stkn=bjZmMTludXNuc3Vi&utm_source=qr

👌
09/14/2026

👌

Хүүхдийг хүйсээр нь ялгаж анхаарах хэрэггүй гэж боддог.“Охинтой айлд эцэг эхийн зөвшөөрөлгүй очих хэрэггүй” гэдэгтэй ади...
09/14/2026

Хүүхдийг хүйсээр нь ялгаж анхаарах хэрэггүй гэж боддог.

“Охинтой айлд эцэг эхийн зөвшөөрөлгүй очих хэрэггүй” гэдэгтэй адилхан, хөвгүүдтэй айл ч хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана, ямар орчинд байгааг нь анхаарч байх хэрэгтэй.

Охин ч бай, хүү ч бай — хүүхэд л бол хүүхэд.
Тэдэнд хил хязгаар, зөв хүмүүжил, хамгаалалт, хамгийн гол нь эцэг эхийн анхаарал хэрэгтэй.

Өнөө үед хүмүүсийн харилцаа, амьдралын хэв маяг ч олон янз болсон. Нийгэмд гей, лесби зэрэг бэлгийн чиг баримжаатай хүмүүс ч байдаг. Тиймээс “манайх хүүтэй болохоор зүгээр”, “охин болохоор л болгоомжлох хэрэгтэй” гэж ялгаж харах нь учир дутагдалтай.

Хүүхдээ хүйсээр нь биш, хүүхэд гэдгээр нь хамгаалж, ойлгож, сонсож, бусдыг хүндлэх болон өөрийн хил хязгаарыг мэддэг болгон өсгөх нь хамгийн чухал.

Эцэст нь, хүүхдийн хүйс биш — хүмүүжил, орчин, эцэг эхийн анхаарал хамгийн чухал 🤍🤍🤍

Address

Salt Lake City, UT

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zulaa lifestyle page posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Zulaa lifestyle page:

Shortcuts

Share

Category