Bugan

Bugan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bugan, .

29/02/2024
28/10/2023
01/02/2022

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
Bugan
NewSquare llc /Нью скуэр/

Бид та бүхэндээ түлхүүр гардуулах нөхцөлийг санал болгож  байна. -Интерьер, экстерьер дизайны зураг төсөл-Материалын зар...
28/05/2021

Бид та бүхэндээ түлхүүр гардуулах нөхцөлийг санал болгож байна.
-Интерьер, экстерьер дизайны зураг төсөл
-Материалын зардал тооцоо
-Засал чимэглэлийн гүйцэтгэл, тавилга угсралт
-Тавилгын үйлдвэрлэл /хатуу болон зөөлөн/
-Металл хийц, хийцлэл
-Хэвлэлийн дизайн
Манайхыг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа.
Bugan


🇲🇳
🤙

Честерфилд буйдан нь өнөөдрийг хүртэл үе үеийн олон дизайнеруудад урам зориг хайрлаж ирсэн дэгжин байдал, уламжлал гээд ...
30/04/2021

Честерфилд буйдан нь өнөөдрийг хүртэл үе үеийн олон дизайнеруудад урам зориг хайрлаж ирсэн дэгжин байдал, уламжлал гээд аль алиныг нь цогцлоож чадсан буйдан юм.
17р зуунд хамгийн анх Английн Честерфилдийн 4-р гүн Лорд Филлип Стэнхоп захиалж хийлгэсэн гэж үздэг бөгөөд Честерфилдийн Дөрөвдүгээр Гүн тухайн үеийн нэрт дипломатч, төрийн зүтгэлтэн, зохиолч байсан юм. Лорд Стэнхоп нь ноёдод суухад тохь тухтай хувцас үрчийлгэхгүй нарийн хийцтэй, гүн товчлууртай, суудал багатай, чанартай арьсаар бүрсэн буйданг хийлгэхийг хүсчээ. Лорд Стэнхоп нь тухайн үеийнхээ дээд язгууртан нийгэмд их нөлөө бүхий хүн байсан нь энэхүү буйданг алдартай болгох бас нэг шалтгаан байсан юм. Дээд зиндааны язгууртан ноёд түүнийг даган энэхүү буйдан нь язгууртнуудын хэрэглээ болжээ.
Эхэн үедээ буйдан дээрх гүн товчлуурууд нь удаан суухад тав тухгүй байсан тул Лорд Стэнхоп гэрт нь хүсээгүй зочид ирэх үед суулгадаг байж. Гэхдээ дараа дараагийн үеэс буйданд морьний хялгас үс хийдэг болсноор тав тухгүй байдал сайжирсан байдаг. 1828 оноос пүрш патентлагдаж тус буйданд ч нэвтэрснээр өмнөхөөсөө илүү тухтай болжээ. Честерфилдийн буйдан тохь тухтай болсон нь дээд зэрэглэлийн газруудад илүү их таалагдах болсон гэсэн үг юм. Лондон даяар Gentleman-ийн клубуудын гол тавилга болсон бөгөөд эндгээр клубуудэд баян эрчүүд цугларч санал бодлоо солилцон, виски ууж, хооллохоор ирдэг байв. Дараагийн нэг алдартай болгосон явдал нь Английн сэтгэл судлаач Зигмунд Фрейд юм. Зигмунд Фрейд нь Честерфилдийн буйданг практик дээрээ ашигладаг гэдгээрээ алдартай байв. Фрейд өвчтөнүүд нь тохь тухтай үедээ чөлөөтэй, нээлттэй ярьдаг болохыг олж мэдсэн ба түүний хамгийн алдартай буйдан нь Честерфилд байжээ. Сигмунд Фрейд сэтгэлзүйн ирээдүйг тодорхойлохын зэрэгцээ сэтгэл зүйчийн тавилгын ирээдүйг тодорхойлжээ. Энэ чиглэлээр ажилладаг олон хүмүүс Фрейдийн техник технологид нийцүүлэн Честерфилдийн буйдангаар үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл сэтгэл зүйчдийн хамгийн дуртай сонголт Честерфилд хэвээр байсаар байна. Өнөө үед олон уран бүтээлчид, дизайнерууд орчин үеийн дүрс, дизайн бүхий уламжлалт Честерфилдийг холимогоор хөгжүүлж байна. Честерфилдийг хаана ч байрлуулсан тайтгарлын мэдрэмжийг танд өгдөг. Тансаг дэгжин байдал тав тухыг та Честерфилдээс л мэдрэх болно.

Bugan




27/04/2021

Бид та бүхэндээ түлхүүр гардуулах нөхцөлийг санал болгож байна.
-Интерьер, экстерьер дизайны зураг төсөл
-Материалын зардал тооцоо
-Засал чимэглэлийн гүйцэтгэл, тавилга угсралт
-Тавилгын үйлдвэрлэл /хатуу болон зөөлөн/
-Металл хийц, хийцлэл
-Хэвлэлийн дизайн
Манайхыг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа.

Bugan


🇲🇳
🤙

Eames lounge chair1956 онд Америкын хосууд болох эхнэр нөхөр Charles and Ray Eames нар Амеркийн тавилгийн компани болох ...
26/04/2021

Eames lounge chair

1956 онд Америкын хосууд болох эхнэр нөхөр Charles and Ray Eames нар Амеркийн тавилгийн компани болох Herman Miller furniture company-д удаан хугацааны судалгаа хийн энэхүү загварыг гаргаж өгсөн юм. Энэхүү сандал нь Османы эзэнт гүрэнээс гаралтай Ottoman club chair болон molded plywood стайлын сандалуудын дизайнаас ерөнхий санаа аван арьсаар хийсэн модерн стайлын сандал бөгөөд Eames Lounge (670), Ottoman (671) гэсэн нэр өгсөн Eameses-ийн өндөр үнэтэй зах зээлд зориулан бүтээсэн анхны сандал байв. Энэ сандал нь Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейн байнгын цуглуулгын нэг болсон байдаг. Eames Lounge chair нь орчин үеийн хэв маягийн дизайны бэлгэдэл юм. Цаг хугацаа өнгөрөх тусам бүтээгдэхүүн янз бүрийн байдлаар өөрчлөгдөж иржээ. 1956 оноос эхлэн 1990-ээд оны эхэн үе хүртэл нурууны түшлэг болох хясаа нь таван ширхэг нимгэн фанераас бүрдсэн бөгөөд тэдгээрийг Бразилийн сарнай модоор өнгөлсөн байв. 1990-ээд оны эхээр Бразилийн сарнайн модыг ашиглахаа больсон бөгөөд үүнээс хойш өнөөгийн үйлдвэрлэл нь интоор, хушга, Палисандер сарнайн модны өнгөлгөөгөөр хучигдсан долоон давхар фанераас бүрддэг (Бразилийн анхны хувилбаруудтай төстэй үр тарианы мод), өнгөлгөөр хийгдэж байгаа юм. Энэхүү загвар гарсан даруйдаа маш их борлуулагдсан бөгөөд 2006 онд сандлынхаа 50 жилийн ойд зориулж Херман Миллер Palisander сарнайн модон өнгөлгөө ашиглан загваруудаа гаргажээ. Хэдийгээр европ, хятадын тавилгын компаниуд энэхүү сандалыг хуулбарлан гаргадаг боловч цорын ганц дизайны эрхийг Herman Miller furniture company Eemes нэртэйгээр үйлдвэрлэх эрхийг эзэмшдэг юм. Хэрэв та бүхэн анзаарсан бол маш олон Hollywood-н алдартай кинонуудад гардаг.
Iron Man, Click (2006), Sunday in New York (1963), The Ghost Writer (2010), Frasier, Gossip Girl, Hope Springs (2012), Солонгосын The Housemaid (2010), Tron Legacy (2010), Closer (2004), олон ангит Friends зэрэг кинонуудаас харж болно.


Bugan


🇲🇳
🤙

09/04/2021





Бид та бүхэндээ түлхүүр гардуулах нөхцөлөөр санал болгож  байна. Манайхыг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярл...
08/04/2021

Бид та бүхэндээ түлхүүр гардуулах нөхцөлөөр санал болгож байна. Манайхыг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа.Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, үр хойчдоо өвлүүлье.

Bugan🏅


🇲🇳
🤙

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bugan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bugan:

  • Want your business to be the top-listed Interior Service?

Share